С.Бямбацогт: Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц байна

С.Бямбацогт: Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц байна

Хүүхдийн мөнгө олгох асуудалд УИХ-д суудалтай намууд талцан, шийдэл олохгүй ажлын хэсэг байгуулан дахин хугацаа алдах шийдвэрийг Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гаргав. Зарим гишүүдийн зүгээс цаг алдаж, асуудлыг  хойшлуулахгүйгээр шийдэх, өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц гаргалгаа байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоно, 100 хувьд олгоно гээд талцаад маргалдаад суухгүйгээр шийдэх гарц, боломж байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход  нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгаа, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн, улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна шүү дээ. Иймээс ажлын хэсэг байгуулж асуудлыг хойшлуулахгүйгээр, хурдан хугацаанд шийдье гэсэн саналтай байна. Энэ асуудлыг улстөржихгүйгээр шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж