Юта цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Юта цувралыг тэнцүүллээ

Юта цувралыг тэнцүүллээ

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн холбоо (НБА)-ны 2017-2018 оны плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөө өглөө Өрнөд бүсийн бүсийн Хьюстон Рокетс баг талбайдаа Юта Жаз багийг хүлээн авч цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Хоёр багийн цувралын эхний тоглолтонд талбайн эзэн Хьюстон Рокетс ялалт байгуулаад байсан бол хоёр дахь тоглолтонд зочин баг Юта Жаз баг 116-108 харьцаатай ялалт байгуулсан байна.

Энэ өдөр зочин багийн гараа болон сэлгээний тоглогчид маш сайн тоглосон нь ялалт авах гол түлхүүр байсан юм. Гараанд гарсан тоглогчдоос Ж.Инглес 27 оноо, Д.Митчел 17 оноо, 11 дамжуулалт, Р.Гобер 15 оноо, 14 самбар, Д.Фаворс 10 оноо авсан бол сэлгээнээс гарч тоглосон А.Бёркс 17 оноо, Ж.Краудер 15 оноо, 10 самбар авч багтаа тус хүргэсэн байна. Харин талбайн эздээс багийн лидер Ж.Харден гайхалтай байж 32 оноо, 11 дамжуулалт, К.Пол 23 оноо, Ч.Капела 21 оноо, 11 самбар авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй.

Ямартаа ч шилдэг довтолгоотой Хьюстон Рокетс багийн талбай дээрээс энэ улиралд хамгаалалт сайтай байгаа Юта Жаз баг ялалт авч чадлаа. Одоо тэд цувралын дараагийн хоёр тоглолтоо талбайдаа хийх бөгөөд давуу талыг ч бий болгож магадгүй юм.

 

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж