ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэв

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэв

ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэв

Энэ 2018 оны тавдугаар сарын 1-нээс ОХУ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмлээ. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны баталгаажих түвшний доод хэмжээ хоёр тэнцэж байгаа юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9489 рубль байснаа 11163 рубль болж байна.

Энэ зорилгоор Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө 16 тэрбум рубль нэмж гаргана.

Уг энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч Владимир Путин төлөвлөсөн хугацаанаас өмнө нэмэх боломж гарлаа хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж