Усны зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлцгээе!

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Усны зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлцгээе!

Усны зөв зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлцгээе!

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Гурав: Эко дүүрэг-Ногоо хөгжил зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс тогтвортой хөгжлийн боловсролын 17 зорилтыг хэрэгжүүлэхэд иргэн та хэрхэн яаж оролцох вэ? асуулгын дор дараах сургалтуудыг зохион явуулдаг. Үүнд 

Уур амьсгалын өөрчлөлт

Хог хаягдлыг бууруулах нь

Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл

Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ

Экологийн ул мөр

Агаарын бохирдлыг бууруулах нь өртөөчилсөн сургалтыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн “Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ” сэдэвт сургалтыг нийт 13 иргэнд зохион явууллаа. Сургалтын зорилго нь иргэдэд ундны усны зөв зохистой хэрэглээг амьдралд нь хэвшүүлэх дадал эзэмшүүлнэ.

Цэвэр усны үнэ цэнийг мэдрүүлэх

Усны зөв зохистой хэрэглэх арга замуудыг мэдэх

Дэлхий болон монгол орны усны нөөц боломжийг мэдэх

Багаар ажиллах чадварт суралцуулах

Идэвхи оролцоог нэмэгдүүлэх, ойлгуулах

Иргэдэд гэр бүлийн усны эрүүл ахуйн үндсэн шаардлага, усны зөв зохистой хэрэглээ, цэвэр ус нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, цэвэр усны хомсдол ойрхон байгааг ойлгуулсан сургалт боллоо. Цаашид сургалтанд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэх, манай сургалтыг албан байгууллага дээрээ захиалгаар авах бүрэн боломжтой. Холбогдох утас: 99030489

Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж