Ашигладаггүй машинаа бүртгэлээс үнэ төлбөргүй хасуулаарай

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Ашигладаггүй машинаа бүртгэлээс үнэ төлбөргүй хасуулаарай

Ашигладаггүй машинаа бүртгэлээс үнэ төлбөргүй хасуулаарай

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Жил бүр болдог уг өдөрлөгөөр иргэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон зарим үйлчилгээг нэг цэгээс авах боломжтойгоороо давуу талтай.

Өдөрлөгт зориулан зассан асар дундаас Автотээврийн үндэсний төвийн хэсэгт иргэд харьцангуй олноор цугласан байв. Тиймээс тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, ашиглахгүй байгаа машинаа бүртгэлээс үнэ төлбөргүй хасуулж болох юм байна. Автотээврийн үндэсний төв нь дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хууль бус тээвэрлэлтийн талаар хяналтын байцаагч сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх
  • Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Явуулын техникийн үзлэгийн талаар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх
  • Шилжилт хөдөлгөөн хийх,  бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх
  • Сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах
  • Мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоох

Цахилгаан хэмнэх энгийн аргуудыг зөвлөнө

Харин талбайд байрлуулсан асрын ихэнхийг цахилгаан түгээх газрууд эзэлж байв. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өвчит хувьцаат компанийн дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Цахилгаан хэрэглээндээ хэрхэн хяналт тавих талаарх зөвлөгөө
  • Тоолуурын заалт тулгах хүсэлт хүлээн авна
  • Тоолуурын заалтыг хэрхэн авдаг талаар мэдээлэл өгнө
  • Цахилгааны төлбөр хүлээн авна. Харин зөвхөн картаар үйлчлэх юм байна. Цахилгаан эрчим хүчний үнэ тариф болон бусад үйлчилгээний тарифын мэдээлэл өгнө
  • Цахилгаан хэмнэх энгийн аргуудыг зөвлөнө
  • Техникийн нөхцөлийн хүсэлт хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг ашиглалтад өгөх, сүлжээнд залгах, өмчлөл шилжүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгнө
  • Хүчдэлийн уналттай айл өрхийн хүсэлтийг хүлээн авна, зөвлөгөө, мэдээлэл өгнө
  • Орон сууц хүлээлгэж өгөх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө
  • Гэрээний мэдээлэл шинэчилнэ
  • Тоолуурын баталгаажуулалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал хүсэлт өргөдөл хүлээн авна

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж