Английн алдарт Ливерпүүл клуб 2017-2018 оны аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарлаа. Хагас шигшээд Италийн Рома клубтэй таарсан бөгөөд долоо хоногийн өмнө талбайдаа хийсэн тоглолтонд 5-2 харьцаатай ялалт байгуулаад байсан. Тэгвэл хоёр багийн хариу тоглолт Италийн Ром хотын “Олимпийн” цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
- Рома 4-2 Ливерпүүл (Ж.Милнер гоол 15’, Э.Жеко 52’, Р.Наигголан 86’, пен 90+4’, С.Манэ 9’, Ж.Виналдум 25’)
Улаан хуудас: 0
Шар хуудас: Ф.Флоренци 86’, К.Манолас 84’, Д.Ловрен 44’, А.Робертсон 84’, Д.Соланке 90’
Тоглолтын эхний гоолыг С.Манэ оруулснаар Ливерпүүл клуб шигшээд шалгарах боломжоо үлэмж ихээр нэмэгдүүлсэн. Гэхдээ талбайн эзэн Рома клуб тийм ч амар бууж өгөөгүй бөгөөд гайхалтай эргэн ирэлт хийж чадсан. Ливерпүүл клубын хаалганы торыг талбайн эзэд 4 удаа хөдөлгөсөн бөгөөд эхний гоолыг Ж.Милнер өөрийн хаалгандаа хийсэн бол Э.Жеко тоглолтын 2-р үе эхлээд 10 хүрэхгүй минутанд гоол оруулсан бол Р.Наингголан тоглолтын сүүлийн 7 минутын дотор 2 гоол оруулж талбайн эзэд 4-2 харьцаатай ялалт байгуулсан. Гэвч хоёр тоглолтын үр дүнгээр Ливерпүүл клуб 6-5 харьцаатай ялалт байгуулж аваргуудын лигийн шигшээ шатанд шалгарч байна.
Английн Ливерпүүл клуб Аваргуудын лигийн финалд 1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007 онуудад шалгарч 5 удаа “дэлдэн чихт”-ийг өргөж байсан. 1981 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Реал Мадрид клубтэй шалгаран үлдэж улмаар тэр жилдээ цомыг өргөж байсан. Ийнхүү Реал Мадрид клубтэй Аваргуудын лигийн шигшээд 2 дахь удаагаа шалгарч байна.
Б.БЯМБАБАЯР