Дорноговь аймагт авто  машины ослоор гурван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт авто  машины ослоор гурван хүн нас баржээ

Дорноговь аймагт авто  машины ослоор гурван хүн нас баржээ

Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний 06.00 цагийн орчимд ‘старекс’ маркын автомашин Дорноговь аймгийн нутаг Хамрын хийд орчимд шороон замд осолджээ. Ослын улмаас 50-60 орчим насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй газар дээрээ амиа алдсан бол нэг хүн маш хүнд гэмтэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Орон нутгийн замд явахдаа хурд хэтрүүлэлгүй, болгоомжтой явахгүй бол осол аваар буурахгүй байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж