“Монгол ном, бичгийн эрдэнэс" судлаач Р.Отгонбаатарын хувийн цуглуулгаас үзэсгэлэнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

“Монгол ном, бичгийн эрдэнэс" судлаач Р.Отгонбаатарын хувийн цуглуулгаас үзэсгэлэнд урьж байна

“Монгол ном, бичгийн эрдэнэс" судлаач Р.Отгонбаатарын хувийн цуглуулгаас үзэсгэлэнд урьж байна

“Үндэсний бичиг үсэг-2018” арга хэмжээний хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгий эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатарын Монгол ном судар, бичиг соёлын өвийн арвин баян цуглуулгыг түшиглэн “Монгол ном, бичгийн эрдэнэс” үзэсгэлэн 5 дүгээр сарын 2-ны өдөр 11.30-д нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл , урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Төрийн түүхийн музей  хамтран  монголчуудын ном, бичгийн эд хэрэгслээс бүрдсэн 1000-аад жилийн түүхтэй  хувийн ховор нандин цуглуулгыг гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийтэд нэн ялангуяа Монголын өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилгооор зохион байгуулсан юм.

Судлаач Р.Отгонбаатар нь оюутан цагаасаа уг дурсгалуудыг эрдэм шинжилгээний тодорхой зорилготойгоор эмхлэн төрөлжүүлж цуглуулсан бөгөөд эдгээр цуглуулга нь монголын бичиг үсэг, түүх, соёлын үнэт өвүүд юм.

Монголын аялал жуулчлалын салбарт уламжлан хөгжиж байгаа өнөө үед адал явдалт, байгалийн, үлэг гүрвэлийн, нүүдлийн ахуй амьдралын гэхчлэнгийн аялал жуулчлалын брендүүдтэй зэрэгцээд нүүдэлчин Монголчуудын оюуны болон эдийн соёл, бичгийн өв уламжлал, ур хийц ухаан билэг, ардын гар урлалын талаас нь гадаад дотоодын үзэгч олон түмэнд таниулах аялал жуулчлалын шинэ бренд бий болно гэж бид үзэж байна.

Монгол орныг Чингис хааны өлгий нутаг, эртний түүхийн улбаатай, онгон догшин байгальтай гэдэг талаас нь одоо үед нэлээд түлхүү үзүүлдэг болсон хэдий ч  Монголчуудыг олон бичиг үсгийг зохион хэрэглэж, олон эрдэмтэн лам нар бичгийн хүмүүсийг төрүүлэн гаргасан, бичиг соёлын нэн эртний баялаг уламжлалтай ард түмэн болохыг энэхүү үзэсгэлэн тод томруун харуулж байна.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж