Гишүүний мандат худалдаж авах ажиллагаа эхэллээ | News.MN

Гишүүний мандат худалдаж авах ажиллагаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Гишүүний мандат худалдаж авах ажиллагаа эхэллээ

УИХ-ын гишүүн болох нь зарим нэгний хувьд эгэл иргэний “Ганц сайхан таксинд явах машинтай болчихвол ч” гэж мөрөөддөгөөс ч хавьгүй хялбархан мөрөөдөл гэдэгтэй уншигч та санал нийлэх үү. Яг л дэлгүүрээс талх худалдаж авахтай адилхан. Хэдийгээр энэ зүйрлэл нь УИХ-ыг буюу хууль тогтоох засаглалыг нэлэнхүйд нь доромжилж буй мэт санагдах ч бодит байдал ийн дүгнэхэд хүргэж буй. Нэг ёсны нотлох баримтууд ингэж “хэлэх” аж.

УИХ-ын 2008 оны сонгуу­лиар гэхэд Б.Чойжилсүрэн Ув­сад мөнгөөр “бо­роо” оруул­сан тухай бөөн шуу­гиан дэгдэж байсан. Хүн бүрт арван мянган төгрөг тарааж, түүнийгээ хэвлэлийнхнээс ч нуугаагүй гээд л. Тэр тухай нь дүрстэй мэдээ зурагтаар гарсан ч гүтгэлэг маягаар тайл­барлаад өнгөрсөн. Гэсэн ч Увсад мөнгөний сонгууль болж өнгөрсөн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал “Өнгөрсөн 2008 онд би Увсад нэр дэвшинэ гэж их ажилласан. Тэндээс ч их дэмжлэгтэй байсан. Тэ­гээд гурваар гараад иртэл мөн­гө гэдэг зүйлд ялагдсан. Хаяагүй л мөнгөний үнэ цэ­нэ гэдэг хүчтэй байдгийг тэн­дээс харсан” хэмээн ярьж байсан. Мөн УИХ-ын сон­гуулийн тойрог бүрт нэг нэр дэвшигчийн зарцуулсан мөн­гөний дундаж ханш 500 сая төгрөгт эргэлдсэн гэдэг албан бус мэдээлэл ч байдаг.

Тэгвэл ирэх онд болох УИХ-ын сонгуулийн тухайд Сонгуулийн ерөнхий хороо­ноос зарласан сурталчилгааны өдрүүдэд бус энэ оноос эхэлж буйгаараа онцлог аж. Тод­руулбал, жил бүрийн долдугаар сард болдог улсын наад­­маар.  Магадгүй энэ нь Сон­гуулийн тухай хуулинд УИХ-д нэр дэвшигчдийн сур­­­тал­чилгааг хазаарлаж, то­­дорхой минут, секунд, со­ни­­ны хуудас зааж өгнө гэх яриа гарсан нь нэр дэвших хү­сэлтнүүдийг төрүүлж хөдөлгөсөн ч байж мэднэ. Одоогийн УИХ-ын ги­шүүд нь тэртээ тэргүй зу­рагтаар хэрэлдэхдээ хэрэлдэж, муудахдаа муудалцсаар бай­гаад олны танил болчихсон. Тэгээд ч УИХ-ын гишүүн гэдэг утгаар нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд УИХ-ын гишүүдэд нээлттэй хандаж буй.

Харин шинэ нэр дэвшигчдийн хувьд чимээ шуугиангүй ажлаа хийхээс илүүтэй орон нутгийн сонгогчдод танил болох нь эн түрүүний шаардлага. Ийм л учраас тэд мөнгийг хайр найргүй цацаж эхэлсэн бололтой.

Энэ бүх мөнгөөр “бороо” оруулагсдын тэргүүн жишээ нь “М-Си-Эс” группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн наадмын үеэр хувиасаа 60 сая төгрөг хандивлаж. Түүгээр ч зогсохгүй группийнхээ нэрийн өмнөөс Баянхонгор аймагт хүүхэд, залуучуудын урлаг, спортын цогцолбор байгуулахад санхүүжилт болгох нэрийдлээр гурван сая ам.доллар бэлэглэжээ. Уншигч та зөвхөн нэг групп, нэг аймагт гурван сая ам.доллар бэлэглэсэн гээд бодоод үзээрэй. Гол нь тэрхүү компанийн дэд ерөнхийлөгч нь энэ хандивыг аймагт өгөхөө зарлахтай зэрэгцээд “Би УИХ-ын 2012 онд Баянхонгорт нэр дэвшинэ ээ” хэмээн далд утгаар нь зарлачихсан. Баянхонгорчууд нэлэнхүйдээ Л.Элбэг-Очир хэмээх эрийн хөлгүй их хөрөнгө, өглөгч занг гайхаж суугаа. Энэ бол УИХ-ын 2012 оны сурталчилгааны эхлэл.

Түүний УИХ-ын гишүүн болох хүсэл мөрөөдлийн эхлэлийн үнэ гурван сая ам.доллар байгаа юм чинь яг Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд хэрхэн арвижихыг төсөөлөх аргагүй. Тэр дундаа Монгол Улсын нүүрс, эрчим хүч, дэд бүтэц, үүрэн телефон, интернэт, электрон бараа, мал аж ахуй гээд бүхий л салбарыг атгаж буй үндэсний толгой группийн дэд захирлын урьдчилгаа хаялга нь гурван сая ам.долларт эргэлдэж байна гээд бодохоор УИХ-д гараад олох ашиг нь үүнээс хэдэн зуу дахин их гэдэг нь ойлгомжтой. Тэгээд ч “М-Си-Эс” группийн “харьяат” УИХ-ыг зүүдлэгчид зөвхөн Л.Элбэг-Очир гэгчээр дуусахгүй. Энд дэд бүтэц хариуцсан дэд ерөнхийлөгч С.Энх-Амгалан нь ч багтаж байгаа.

Тэрбээр мөн л Хөвсгөл аймгийн 80 жилийн ойг өөрийнхөө УИХ-д нэр дэвших хүслийнхээ зарлалын самбар болгож орхисон. Зарцуулсан мөнгө нь ч бага бус. Мэдээж Л.Элбэг-Очироосоо нэг их дутаагүй л болов уу. Хэн, хэн нь УИХ-ын гишүүн болох хүсэлтэйгээс нь харахад шүү дээ. Эндээс харахад УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгааны өртөг тухайн үед дунджаар 500 сая төгрөгт эргэлдэж байсан бол ирэх жилд урьдчилгаа санхүүжилт нь гурван сая ам.доллар байх нь. Энэ тохиолдолд “Ойролцоогоор тэрбум төгрөгийг сонгуульд хаяж байж УИХ-ын гишүүн болох нь” хэмээн дүгнэгсдийн хувьд харьцангуй багаар сэтгээд байгаа хэрэг гэсэн үг. Тэдний араас үндэсний томоохон группийн өв залгамжлагчид “Бид ч бас дутахгүй” хэмээн даага нэхэж буй тухай мэдээлэл хангалттай олон. Ингэж бодохоор 2012 онд УИХ-ын гишүүний мандатыг худалдаж авах ажиллагаа аль хэдийнэ эхэлчихсэн нь үнэн аж.

Үүний араас залгуулаад Дундговь аймгийн 80 жилийн наадмын мэдээллийг уншаад үзээрэй. “Мон-Уран” компанийн Б.Наранхүү гэхэд л аймгийнхаа наадмыг тэрбум төгрөгөөр байлсан байгаа. Түрүүлсэн морь бүрийн эзэнд “Ланд круйзер” л бэлэглэж, эгээтэй л “Дараа жил бага оврын онгоц өгнө өө” хэмээн амлаагүй. Энэ өглөгийнх нь цаана ч УИХ-ын гишүүний мандат өвөрт нь шургах тэр цагийг харсан мөрөөдөл бий. Гэхдээ энэ бол ердөө л наад захын жишээ. Бодит жишээ цаашаа хангалттай үргэлжилнэ. Гагцхүү сонгогчид тэр бүхнийг буянтай хүний буян хэмээн хүлээн авч, саналаа өгвөл харамсалтай хэрэг. Харин мөнгийг нь авчихаад зөв хүний нэрийг дугуйлбал одоо яая гэх вэ. Гэхдээ л хууль тогтоох засаглалыг мөнгөтэй хүний мөнгөө арвижуулах гэсэн дуудлага худалдааны талбар болгон хувиргавал эцсийн дүнд Улсын Их Хурлыг “УЛСЫН ИХ ХУРАЛ БИШ” хэмээн зарлавал зохилтой биз ээ.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MSC 2011-08-22 72.52.80.146

MSC ийн мөнгө ч гэж дээ Дандаа л ард түмний мөнгө шүү дээ MSC бол хулгайлсаар байгаад гарч ирсэн компани гэдгийг бүгдээрээ л мэднэ дээ

Avatar

ЗОЧИН 2011-08-22 202.179.18.210

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГЭДЭГ ХЭМЖЭЭГҮЙ ЭРХ ДАРХАН ЦААЗТАЙ ЮМНЫ ТӨЛӨӨ Л ҮХЭЛДЭЭД БАЙХ ЮМ ДОО 5_ 10 ЖИЛИЙН ДАРАА ТЭР СЭНТИЙНЭЭС БУУХААРАА ЖИРИЙН Л ШОРОНГИЙН ХОРИГДОЛ

Avatar

Зочин 2011-08-22 202.170.80.11

МОНГОЛЫН АРД ТҮМНИИ БАЯЛГИИГ УХАЖ ЗАРЧИХААД ХАММЕРААРАА ШОРООГООР БУЛЖ ОНГОЦНООСОО ШҮЛСЭЭ ХАЯГЧИДИИГ ТОЁОТО МАЙКРОСОФТ СОНИГИИН ЭЗДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛААД ҮЗДЭЭ

Avatar

Зочин 2011-08-22 202.170.80.11

ЯДАРСАН АРД ТҮМНИИХЭЭ ЦУСЫГ СОРЖ БАЯЖСАН ХҮМҮҮСИИГ ЯМАР БАЯЧУУД ГЭДЭГ ЮМ

Avatar

Зочин 2011-08-22 202.170.80.11

УИХ Д СОНГОГДСОН ЭР ГИШҮҮДИИГ ХӨНГӨЛӨХ ТАЙГАН БОЛГОХ БҮХ АРД ТҮМНИИ САНАЛ ЯВУУЛЬЯ ТӨРИИН ЖИНХЭНЭ ТҮШЭЭД ШҮҮ ДЭЭ

Avatar

EnhAmgalan 2011-08-22 182.160.44.170

MCS ийн ЭнхАмгалан Хөвсгөлд 1 тэрбум төгрөг хандивласан байна Овоо хаялгатай муу гар шүү

Avatar

www.mongolgreencard.com 2011-08-22 158.59.143.72

АНУ-д ажиллаж амьдрах Ногоон Картны онлайн бүртгэл цагаачлалын визний цогц үйлчилгээг АНУ-аас мэргэжлийн баг үзүүлнэ

Avatar

Зочин 2011-08-22 182.160.4.170

УРЬД АМЛАСАН 25 САЯ ТӨГРӨГИЙГ БЭЛНЭЭР НЬ ӨГЧ ЧАДАХ ТЭР ХҮНИЙГ СОНГОЦГООЁ ЭХЛЭЭД АМЛАСАНАА ӨГЧИХ ДАРАА НЬ АХИАД ХЭД ӨСГӨӨД АМАЛЧИХ ШИНЭ АЛИГАРХУУД ШУУД НЭГ СОНГОГЧИД 10 САЯЫГ ШУУД ӨГЧИХ НОГООН ГЭРЛЭЭР ГАРНА ШҮҮ

Avatar

Зочин 2011-08-22 202.9.47.5

Ийм луйварчдыг гаргахгүй нь тулд л Монгол улсын сонгуулийн тойргийг нэг том тойрог болгож хүмүүст бүх 76 гишүүнийг бүгдийн сонгох эрхийн олгох хэрэгтэй Мэдээж цаг их авах тул зарим нэг улс шиг 2 өдөр сонгуулиа явуулж болно шүү дээ

Avatar

tatbariin xyylua shinechileegh 76 yamaa 2011-08-22 182.160.60.173

ed nariin araas dvvrgvvdiin zasag darga nar songyyliin mongoo beldexeer heden baistaagch naraa yabyylj jijig TVST-nees notiin tatbar nexej ard olniig gishgex gazargvi bolgoj baina shvv-76 yamaa naraaxvnsnii vne 3 dahin nemedchiheed baixad orlogiin 10 sayaas noyt abna gesen xyyli chine xeden oniix be amidrald niistehee boliod ydaj baina

Avatar

Зочин 2011-08-22 71.23.173.156

Манайхаас хамгийн сuuлд Sony нөтбuuк худалдаж авсан хuн манайхаас худалдаж авснаараа 300 доллар хэмнэж байгаа юм гэж хэлсэн Та гадуур нөтбuuк авах гээд хайгаад явж болно Тэгээд хамгийн сuuлд нь w w w 1000захиа ком хамгийн хямдаар таны авахыг хuссэн барааг зарж буйг олж мэднэ Манай дээр DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар Эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх улаан өнгөтэй 14 инч -ийн DELL i3 процессортой нөтбuuк 665 доллар гээд байж байгаа Бuгд зуун хувь оригиналь Бuгд uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ w w w 1000захиа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр gthjnergbsgfew

Avatar

din don 2011-08-22 202.179.1.24

Odoo nomtoibayr gej MAK-iin nusan tag bna Naran zugt haraa chuluudaaal baigaan hooson tolgoi mine zailaarai gej

Avatar

zochuin 2011-08-22 211.55.164.217

umhii huurnuudee tegeed hodoodooroo uguud daraa dahiad 4 jil ulsuh bolj bnauu iin ednuus uursdiigiil bodno chu de ugaasa turuuchiin ih huraliin gichuud chini ild dald uursdiiguu 4 jil taniullaa chu dee hogchin

Avatar

Зочин 2011-08-22 202.70.38.250

yah gej dandaa ingej negiige hardaj bdag bn aa tegeed bayan baij bolohgui yadyy baij bolohgui tegeed yaj amdirah bolj bn aaa ene humuusiin mungu handivladag zuv sh te gantsaara uuriigu bolgood yavyyl bolno sh te iim humuusiig demjih heregtei sh te er n tegeed ene eh orniig chine garta mungu barij vzeegui humuus bolon garta byy barij vzeegui humuus hamgaalahgui sh uu ard tumen mine odoo jaahan uls tur hiih ee bolij yumand boditoi handah tsag bolson bn shuu bysad ylsyyd hugjuul manaihan hereldeel

Avatar

Зочин 2011-08-22 124.158.110.61

Biznes hiigeed mungu olson hymyysteich margaad yaah vee Harin uls turuus uur yum hiilgyuigeer terbumtan bolson hymyysiig ulsiin ih hurlaas zailuulah heregteishtee Z Enhbold S Erdene geh metiin uls turiig ashiglaj terbumtan bolson novshnuud zailaasaa

Avatar

Ард 2011-08-22 202.72.245.252

Энэ мєнгийг хувиасаа гаргаж байна гэж бодож байна уу тэрэн шиг гэнэн юм байхгїй энэ бїгд 2 толгойд шунасан гадны орнууд тэр дотроо 2 хєршийн лоббигоор гарах гэж байгаа хїмїїс энэ бїр ч аймшигтай яваандаа тэд нараар дамжуулан том гїрнїїд Монголыг маань ашиг сонирхолдоо зохицуулан хувааж авна гэсэн їг

Avatar

Зочин 2011-08-22 202.126.91.246

УИХ бол нийгмийн дундаж гишүүдийн мөрөөдөл шүү дээ

Avatar

Зочин 2011-08-22 202.126.91.246

МОНГОЛЧУУДАА МӨНХИЙН ТЭВЧЭЭР ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ТЭМЦЭХ ЦАГ НЬ ДӨХӨЖ БАЙНА

Avatar

Зочин 2011-08-22 202.131.231.130

Янз бүрийн аргаар мөнгөний хойноос үхэлдэж байна Гишүүн болоод компанидаа 1 удаа үйлчлэхэд л болоо Хэн хэндээ ашигтай Очирбат гэж ханахгүй луйварчин харийн шашин оруулж ирээд Монголоор тоглож байна

Avatar

ард аюуш 2011-08-22 202.126.91.246

мөнгөтэй л бол х***а нь ч хамаагүй төрд гарах нь ээ янз нь авилгачид монголоос хэзээ зайлах вэ гэвэл ард түмэн л хүчтэй байж чадвал зайлна

Avatar

ард аюуш 2011-08-22 202.126.91.246

мөнгөтэй л бол х***а нь ч хамаагүй төрд гарах нь ээ янз нь авилгачид монголоос хэзээ зайлах вэ гэвэл ард түмэн л хүчтэй байж чадвал зайлна

Avatar

ард аюуш 2011-08-22 202.126.91.246

мөнгөтэй л бол х***а нь ч хамаагүй төрд гарах нь ээ янз нь авилгачид монголоос хэзээ зайлах вэ гэвэл ард түмэн л хүчтэй байж чадвал зайлна

Avatar

Зочин 2011-08-22 182.160.23.19

Компаний хөрөнгөндөө цадахгүй ямар их шунал вэ Яах гэж УИХ-ын гишүүн болох гээд байгаа юм бэ гэхээр УИХ гишүүн гэдэг чинь мөнгөний шуудайнаас том хэмжээтэй бараг далай багтах хэмжээний ууттай байдаг болохоор дурлаад байгаа юм байна Үхэхгүй юм шиг мөнх настай юм шиг юунд эд мөнгөнд шунана вэ

Avatar

Зочин 2011-08-22 124.158.110.61

zuv shuudee Mungutui hyn uls tur orohgui bol munguguo novshnuud orj ireed idej uuh geed ehlene Biznes hiij mungu orlj chadsan hyn uls turd orj irvel ulsiig hugjyylj chadna Hudlaa yarij tseejee deldsen hooson yumnuud bol hereggyuishtee

Avatar

зочин 2011-08-22 222.39.15.18

Мөн хэцүү юм болох гээд байна шүү

Avatar

Зочин 2011-08-22 182.160.12.13

Сүүлийн үед хүмүүсийн сонирхолыг ихээр татаж байгаа соробан сампингийн сургалтын талаар sorobanmn сайтаас үзнэ үү

Avatar

Office-n GOLF 2011-08-22 202.126.92.6

Office bolon amraltiin tasalgaaVIP orooCoffee loungeshop-d bairshuulan hereglen togloj boloh GOLF-n ij burdeliig sanal bolgoj bnaburdeld30cm orgon-250m urttai 2zamtai zuleg2nuhtei bombog butsaagch2sh bombog1sh puttertsohiurbgaaTanii office-t zaaval baih zuil shuuUne 130000togUtas 99193887GRAND plaza-5davhart-STAR SPORTS delguurZahialgaar 3m urttai zulegtei ij burdeliig niiluulne

Avatar

Зочин 2011-08-22 182.160.16.151

Ìîíãîë÷óóäàà ñïèðòûí íàéìà÷èí ýëäýâî÷èð ãýäýã õ¿ì¿¿ñèéã íºãºº åðòºíö ð¿¿ ÿâóóëàõ õýðýãòýé Õýäýí ñàéõàí çàëóó÷óóä àðõè÷èí áîëîâ Ñ¿¿ óóõ êëóá

Avatar

Зочин 2011-08-22 202.131.252.90

heden jil ch baisan hend hamaatai giiguulsen yum baih bish

Avatar

Зочин 2011-08-22 71.23.173.156

Манайхаас хамгийн сuuлд Sony нөтбuuк худалдаж авсан хuн манайхаас худалдаж авснаараа 300 доллар хэмнэж байгаа юм гэж хэлсэн Та гадуур нөтбuuк авах гээд хайгаад явж болно Тэгээд хамгийн сuuлд нь w w w 1000захиа ком хамгийн хямдаар таны авахыг хuссэн барааг зарж буйг олж мэднэ Манай дээр DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар Эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх улаан өнгөтэй 14 инч -ийн DELL i3 процессортой нөтбuuк 665 доллар гээд байж байгаа Бuгд зуун хувь оригиналь Бuгд uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ w w w 1000захиа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр woeifjweprogksnweiolkj

Avatar

Зочин 2011-08-22 71.23.173.156

Манайхаас хамгийн сuuлд Sony нөтбuuк худалдаж авсан хuн манайхаас худалдаж авснаараа 300 доллар хэмнэж байгаа юм гэж хэлсэн Та гадуур нөтбuuк авах гээд хайгаад явж болно Тэгээд хамгийн сuuлд нь w w w 1000захиа ком хамгийн хямдаар таны авахыг хuссэн барааг зарж буйг олж мэднэ Манай дээр DELL -ийн i3 процессортой нөтбuuк 606 доллар Эмэгтэй хuмuuст илuu тохиромжтой байх улаан өнгөтэй 14 инч -ийн DELL i3 процессортой нөтбuuк 665 доллар гээд байж байгаа Бuгд зуун хувь оригиналь Бuгд uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ w w w 1000захиа ком Монголын хамгийн хямд интернет дэлгuuр woeifjwepfoewkksfvsjdn

Avatar

Зочин 2011-08-22 202.170.81.155

МАНАН – г татан буулгаж срнгуулийн хуулийг өөрчилж байж л асуудал шийдэгдэнэ МУЛГУУНУУД нам гэдэг мафийн удирдлагад гарч улс орныг сүйрүүлж дууслаа

Avatar

Зочин 2011-08-22 124.158.74.2

Dundgoviin 70 jil bolson shde

Avatar

Зочин 2011-08-22 124.158.74.2

Dundgoviin 70 jiliin oi bolson yumda

Avatar

guilgachin huuhduud 2011-08-22 202.131.252.90

gudamjind tenemel huuhduud hayasan hog deerees hoolloj baihad ene muu luivarchid hulgai hiisen mongooroo boroo oruullaa ch geh shigshudragaar bayajsan humuus andashgui uls tur geheesee iluu humuunlegiin salbart ih horongo oruuldag umaaard tumnees hulgailj avsnaa shuud songuulid shuuarchaagui hulgaichuud

Avatar

Зочин 2011-08-22 202.131.252.90

sayahan 90-eed ond yag l adilhan talh idej baisan humuus genet haanaas iim lusiin haan shig bayan bolchihvooudahgui garah huvisgalaar dahin horongo huvaarilalt hiih bizdee

Avatar

Зочин 2011-08-22 202.70.36.46

Medeelliinhee unen bodit baidliig setguulch neriig hudaldaj amidragch chi uuruu daana biz neg hunii neriig hed solino tegeed bas alban baiguullagiin website taniltsuulga zergees alban tushaaliig uzej bolohgui um gehed TV hevlel medeenees hen gedeg hunii tuhai bichij baigaagaa olj medeh heregtei dee

Avatar

Зочин 2011-08-22 202.170.82.35

erhem uls torchdoo lebi siri d yu bolood baigaag sain haraarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж