Сүхбаатарын талбайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөр болж, Ерөнхий сайд оролцож байна. Уг өдөрлөгт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд оролцоно. Өдөрлөг нь төрийн өмчит хуулийн этгээдийн 2017 онд гаргасан эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, гаргасан ололт амжилтаа бататгах, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод нээлттэй сурталчлах зорилготой.
Мөн өдөрлөгийн хүрээнд төрийн өмчийн удирдлага, зохион байгуулалт болон төрийн өмчийн хууль эрх зүйн орчинд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, ТУЗ-ийн хараат бус гишүүдэд сургалт, семинар зохион байгуулна. Өдөрлөгөөр МИАТ, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг компаниудын үйлчилгээг нэг дор авах боломжтой юм байна. Дараах арга хэмжээ болох юм байна.
- Хөдөлгөөний удирдлагын төв буюу 24 цагийн GPS-ын хяналтын талаар танилцуулах,
- Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн бэлдцийн талаар зөвлөгөө өгөхөөс гадна тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх, шилжилт хөдөлгөөн хийх,
- Бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй тээврийн хэрэгслийг бүртгэх,
- Сүүлийн 5-6 жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгслийг хүсэлтийн дагуу үнэ төлбөргүй бүртгэлээс хасах,
- Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг танилцуулах,
- Мэргэшсэн жолоочийн шалгалтын талаарх мэдээлэл өгөх, шалгалт авах, авто үйлчилгээний ангилал тогтоолгох зэрэг нэг дороос бүхий л үйлчилгээг авах боломжтой.
Ш.ОЧ