БНХАУ-ын Тяньжин хотноо болсон мото спортын олон улсын тэмцээнд ОУХМ Э.Халиунболд түрүүлж, алтан медалийн эзнээр шалгарлаа. Мэргэжлийн “А” зэрэглэлийн энэ тэмцээнд БНХАУ, Монгол, Япон, Казахстан, Иран, Францын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Э.Халиунболд хоёр гараанд түрүүлсэн бол Японы алдарт “Ямаха” багийн туршлагатай тамирчид тэмцээнд оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгожээ.