Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирлаар С.Дэмбэрэл томилогджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирлаар С.Дэмбэрэл томилогджээ

Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирлаар  С.Дэмбэрэл томилогджээ

 

“Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-ийн захирлаар УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлийг томилжээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г шинээр үүсгэн байгуулсан байна.

Тус хүрээлэнд Монголбанкнаас болон сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо хомс тул Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгуулах шийдвэр гаргасан ийнхүү албан үйл ажиллагаагаа эхэлж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж