Фэйсбүүк компанийн шинээр нэвтрүүлэх дараагийн ухаалаг хэрэгсэл нь ганц бие хэрэглэгчдийн дунд хайрын болзоог нь зохиож өгөх зориулалттай байх талаар Марк Зукерберг танилцууллаа. Уг шинэ үйлчилгээ нь өөрсдийгөө ганц бие хэмээн тодорхойлсон хувийн профайлтай хэрэглэгчдийг сонирхол хобби, оролцож буй арга хэмжээ зэрэг нийтлэг шинжүүд дээр нь үндэслэн хосын болзоог санал болгох юм байна. “Бид товлож өгөх болзооны саналуудаа энгийн нэг шохоорхолын хэмжээнд биш, харин хэрхэн илүү бодит урт удаан харилцаа үүсгэж болох вэ гэсэн тал дээр ажиллаж байна” хэмээн М.Зукерберг хэлжээ.
Болзоонд зориулагдсан энэхүү технологи нь хосуудыг танилцуулахдаа хоорондоо найз биш хүмүүст ч үйлчлэх бөгөөд энгийн мессенжер чатаас гадна тусгай тусдаа чатны хэсэгт өрнөх бөгөөд хувийн харилцааны мэдээллүүдийг таны найзуудад харагдуулахгүй байхаар төлөвлөгдсөн байна.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNBC