Тавдугаар сарын танд бэлдсэн үзвэрүүд

Хуучирсан мэдээ: 2018.05.03-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын танд бэлдсэн үзвэрүүд

Тавдугаар сарын танд бэлдсэн үзвэрүүд

Энэ сард та юу үзэхээ төлөвлөсөн үү. Тэгвэл таньд бэлдсэн үзвэрийн хуваарийг түүвэрлэн хүргэе. “Гэгээн муза”олон улсын театрын наадам энэ сарын 13-д болно. 14 дэх удаагийн эл наадамд зориулсан олон сонгодог бүтээлүүдийг драмын театрын тайзнаа амилуулна. Мөн П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Верди “Аида” дуурь зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүд тоглох хуваарьтай ажээ.

Ингээд таньд энэ сард бэлдсэн үзвэрүүдийг хүргэе.

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР:

  • Тавдугаар сарын 18-нд 19:00 – П.И.Чайковский “Хунт нуур” балет
  • Тавдугаар сарын 5-нд 17:00 – П.И.Чайковский “Евгений Онегин” дуурь
  • Тавдугаар сарын 6-д 17:00 – Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь
  • Тавдугаар сарын 12-нд 17:00 – Ж.Верди “Аида” дуурь
  • Тавдугаар сарын 13-нд 17:00 – “Морин хуур мину” концерт
  • Тавдугаар сарын  19, 20-д 17:00 – Ж.Россини “Севилийн үсчин” дуурь
  • Тавдугаар сарын 26, 27-нд 17:00 – Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балет

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР:

  • Тавдугаар сарын 5-нд 19:00 – “Өндөр гэгээ” дуулалт жүжиг
  • Тавдугаар сарын 6-нд 18:00 – Л.Толстой “Адууны түүх” сонгодог жүжиг
  • Тавдугаар сарын 7-нд 19:00 – Ш.Гүрбазар “Жаргаагүй нар” жүжиг
  • Тавдугаар сарын 11-нд 19:00 – “Манлайбаатар” дуулалт жүжиг
  • Тавдугаар сарын 12-нд 12:00 – “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг
  • Тавдугаар сарын 12-нд 18:00 – “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
  • Тавдугаар сарын 13-нд 17:00 – “Гэгээн муза” шагнал гардуулах ёслол

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

  • Тавдугаар сарын 3, 6, 7, 8, 11, 12, 13, 14-нд И.В.Гётегийн “ФАУСТ” пост драмын жүжиг
  • Тавдугаар сарын 4-нд 19:00 – “Playing love best” концерт
  • Тавдугаар сарын 9-д 19:00 – Гавьяат жүжигчин Ч.Насантогтохын урлагт зүтгэсэн 41 жилийн тайлан “Best of” тоглолт.

THE CORPORATE HOTEL & CONVENTION CENTRE

  • Тавдугаар сарын 3-нд 19:00 – “Яллагч” уран сайхны кино       

АСА ЦИРК

  • Тавдугаар сарын 5, 6, 12, 13, 20, 27 –д “The Voice of Mongolia” шигшээ шалгаруулалтын амьд тоглолт

МОНГОЛ УЛСЫН ФИЛАРМОНИ

  • Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбажавын Гомбосүрэнгийн 100 жилийн ойд зориулсан “Viva Chamber” концерт

АСЕМ Цогцолбор

Тавдугаар сарын 4-15-нд – “U film” уран бүтээлийн нэгдэл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжиг тоглоно. Энэхүү жүжгийг эмэгтэй уран бүтээлчид бүтээж байгаагаараа онцлог юм. Жүжгийн зохиолыг Р.Эмүжин бичиж, Ц.Баясгалан найруулж, гол дүрд Г.Ундармаа, С.Идэрмаа нар тоглоно.

БЭСТ АРТ ГАЛЕРЕЙ:               

  • Тавдугаар сарын 9-ийг хүртэл реалист зураач Х.Баярын бие даасан хоёр дахь үзэсгэлэн “Уяхан замбуу тивийн наран”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж