Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд товлосон ёсоор амжилттай болсон билээ. Уулзалт болсон Панмунжом дахь “Энх тайвны өргөө”-нд Сөүл, Пхеньяны цагийн бүсийг харуулсан хоёр цагийг байрлуулсан байна. Тухайн үед Ким Жон Ун “Хоёр хотын цаг өөр байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Эхлээд бид цагаа тааруулья” гэж хэлжээ. Тэгвэл Умард Солонгосын талаас тавдугаар сарын 5-аас эхлэн цагаа 30 минутаар урагшлуулахаа мэдэгдсэн байна.
Сөүл хот 1912 онд Япон улсын цагийн бүсчлэлийг авч хэрэглэсэн нь өнөөдрийг хүрчээ. Удирдагч Ким Жон Ун 2015 онд цагийн бүсчлэлийг 30 минутаар ухрааж байжээ. Тэгвэл хоёр орны найрамдал, эв нэгдлийг нэгтгэх эхний үр дүн “цаг тааруулах” алхам гэж ажиглагчид үзэж байна.