М.Анхцэцэгийн амжилтыг залуучууд үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

М.Анхцэцэгийн амжилтыг залуучууд үргэлжлүүлнэ

М.Анхцэцэгийн амжилтыг залуучууд үргэлжлүүлнэ

Узбекстаны Үргэнч хотод болсон хүндийг өргөлтийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх аравдугаар сард Аргентинд болох залуучуудын олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн байсан юм. Тивийн аваргад 25 улсын 328 тамирчин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Монгол улс тавдугаар байрт орж залуучуудын олимпийн нэг эрхийг авсан.

Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан хоёр хүрэл медаль хүртсэн бол Ч.Нямзул дөрөв, Б.Анхныбаяр, Б.Тунгалаг нар тавдугаар байрт орсон. Мөн өсвөрийн тамирчид 4-8-р байранд орж, багийн дүнгээр Узбекстан, Энэтхэг, Тайвань, Японы багийн ард тавдугаар байрыг эзэллээ. Ингэснээр Монголын багт Аргентин улсад болох залуучуудын III олимпийн наадмын нэг эрх оногдсон юм. Г.Батзаяа, Х.Одхүү нарын удирдлагад залуучуудын шигшээ баг амжилттай оролцсон бол шүүгчээр Олон улсын шүүгч Т.Ганболд ажилласан байна.

Хүндийг өргөлтийн залуучуудын тамирчид Узбекстанаас “Буэнос Айрос 2018” наадамд оролцох нэг эрхийг авч энэхүү наадмын буухиаг үргэлжлүүллээ. Учир нь “Наньжин 2014” залуучуудын олимпийн II наадамд М.Анхцэцэг оролцож, шагналт IV байрыг эзэлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн болсон. М.Анхцэцэг хэсэг хугацаанд спортоосоо хөндийрчээ. Дэлхийн залуучуудын олимпийн их наадам 2018 оны аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хотод болно. Тус наадамд өрсөлдөх эрхийг Монгол баг тамирчид хүндийг өргөлт, усанд сэлэлт, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлүүдэд аваад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж