ХОТЫН ЦАГ АГААР
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.00
- Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалт Багшийн хөгжлийн ордны хурлын танхимд болно. Энэ удаагийн сургалтанд Баянзүрх дүүргийн төрийн өмчийн ЕБС-ийн 1-5 дугаар ангийн нийт 722 багшийг хамруулах юм.
- Хавдар судлалын үндэсний төвийн Эрдмийн өргөөнд болох ‘Хорт хавдрыг бичил долгионоор түлэх эмчилгээ’ сэдэвт сургалтын нээлт болно. Уг сургалтыг Хятадын Шандоны Анагаах ухааны академийн харъяа эмнэлэгийн дурангийн мэс заслын төвийн захирал Dr.Нью Хонгксин удирдан явуулна. Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-д бичил долгионы шинэ аппарат бэлэглэх төдийгүй туршилт хийж үзүүлнэ. Мөн үдээс хойш элэг болон уушигны хавдрыг түлэх эмчилгээг LIVE хийнэ. Холбоо барих утас:88091231, 99063902
- Засгийн газрын II-р байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд ‘Мэргэжлийн урлагийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага ба хөгжлийн стратеги’ нийслэл, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болох гэж байна.
- МБШТ Гандантэгчэнлин хийдэд Монгол Бурханы Шашины сүм хийдүүдийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал болно. Уг хурал жил бүрийн хавар намрын улиралд хуралдаж 21 аймаг 9 дүүргийн тэргүүн лам нар оролцож, Бурханы шашины чиг хандлага, хүмүүнлэг ардчилсан нийгмийг төлөвшүүлэх, нийгмийн ёс суртхууныг сайжруулахын төлөө хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлдог билээ. Сэтгүүлчид та бүхнийг мэдээлэл авахыг урьж байна. Холбоо барих утас: 88048481, 99858585, 99082089
- МСНЭ-ээс НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хүрээнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг СТӨ-нд зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас:88002127, 99736725
- Монгол-Солонгосын Политехник Коллежийн байранд “Автомашины засварчин” мэргэжлийн улсын уралдааны нээлт болно.
09.30
- ХӨРС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН “ХӨРС ХАМГААЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ “Holiday inn” зочид буудлын 19 давхрын хурлын танхимд болно.
10.00
- НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралтай.Цэргийн албыг биeэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай,олон нийтийн санаачлага дэмжих тухай зэрэг 6 асуудал хэлэлцэнэ.
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана
- Сүхбаатарын талбайд ‘Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018’ өдөрлөг болно. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцоно. Холбоо барих утас:91918297
- Үндэсний номын санд “Дүрс, дуу, авианд шингэсэн соёлын баримтат өвийн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал болно.
11.00
- Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд ‘Монголын Хэвлэл мэдээлэл-Өнөөдөр’ судалгааны тайланг танилцуулна.
- Сүхбаатарын талбайд автотээврийн үндэсний төв иргэдэд цогц үйлчилгээ үзүүлнэ. Холбоо барих утас: 99101432
- Aрхангай аймгийн бяцхан сурагчид нийслэлчүүддээ зориулан өөрсдийн урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байгаа юм байна. “Арын сайхан Архангай-3” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт Хүүхдийн урлан бүтээх төвд болно. Холбоо барих утас: 88209963
- MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Монгол дахь хятад иргэдийн гар хөл болж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хийнэ.
11.30
- “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон намын урилгаар Монгол Улсад айлчилж буй Австралийн ногоон намын лидер Скотт Лудлам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00
Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн 18-р сургууль бичгийн соёл ёс заншлаа таниулах өдөрлөг зохион байгуулж багш сурагчдын дунд тэмцээн уралдаан мөн монгол бичгийн бийрэн дугуйлангийн тайлан болох болно. Холбоо барих утас М.Пүрэвсүрэн 90094232
‘Зууны мэдээ’ Үндэсний мэдээллийн төвд ‘Багшийн цалин нэмүүлэх түр хороо’ Иргэний нийгмийн байгуулагуудтай хамтарч тавдугаар сарын 9-нд нийт хөдөлмөрчдийн цалин нэмүүлэх жагсаалыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
‘Дүнжингарав’ цус цуглуулах төвийн нээлт ‘Дүнжингарав’ худалдааны төвд болно. ‘Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр’-ийг ЦССҮТ Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа бөгөөд дээрх арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцоно.
Дэлхийн хэвлэн нийтлэх эрх чөлөөний өдрөөр “ Биднийг яллахаас өөр эрх зүйн орчин алга!” сэдэвт хэвлэлийн хурлыг сэтгүүлчдийн зүгээс зарлалаа. Хэвлэлийн хурал 100 айлын MNBC олон сувагт телевизийн байранд “Live conference” мэдээллийн төвд болно. Холбоо барих утас: 88032270, 88045557
13.00
- Peace tower-ийн 11 давхарт 1107 тоот өрөөнд ‘Сэтгүүлч М.Батдорж’ сангийн эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаатай. Холбоо барих утас:95950204, 91118403
14.00
- Оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуусын ‘Утга, Учирт’ амьдрал ба хөдөлмөр эрхлэлт Монголд, Японд уулзалт, хэлэлцүүлэг Ub City зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88822481, 95555452
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1926.05.03 БНМАУ-ын V Бага хурал хуралдав.
1993.05.03 Монголын сэтгүүлзүйн байгууллагууд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг албан ёсоор тэмдэглэж эхлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.
Холбоотой мэдээ