“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч У.Болортуяад хүртээв

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч У.Болортуяад хүртээв

“Үнэний төлөө” шагналыг сэтгүүлч У.Болортуяад хүртээв

Маргааш буюу  тавдугаар  сарын 3-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэвлэл мэдээллийн ажилтнуудын өдөр төдийгүй эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг хүн бүрийн өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн төлөө үг дуугарч, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах зорилго бүхий ‘Глоб Интернэшнл”  ТББ-аас ‘eagle’ телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяаг ‘Үнэний төлөө” шагналын эзнээр тодруулсан байна.

Тэрбээр эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Түүнийг мэргэжилдээ эзэн байж, хэн нэгнээс хараат бусаар үнэний дуу хоолой болж, мэргэжлийн эр зориг гарган хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмрийг нь ийнхүү үнэлжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Жилдээ нэг хүнд олгодог шагналын 15 дахь нь шүү гэж анхааруулав. Үүргэвч хүндэрч, мөр дарсан ч бяр нэмэх шиг сайхан мэдрэгдэж байна. Маш их баярлалаа гэдэг үгийг маань “Улам хичээнэ” гэж уншаарай та нар минь” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж