У.Хүрэлсүх аман хүзүүджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх аман хүзүүджээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бодлого, мөрийн хөтөлбөр иргэдээс багагүй үнэлгээ авсан байна. Тэрбээр МЭК-ийн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Топ 10 улстөрчийн хоёрдугаарт бичигджээ. Судалгаанд оролцогчдын 24 хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монголын топ улстөрчөөр нэрлэсэн нь энэ юм.  Түүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга нэгдүгээрт орсон байна.  Ерөнхий сайдын араас Ц.Нямдорж, С.Жавхлан, Ж.Батзандан, С.Ганбаатар, Н.Энхбаяр, Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Бат-Эрдэнэ нар оржээ.  Сүүлийн гурван засгийн тодруулбал, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн засгийн үйл ажиллагааг харьцуулсан судалгаанд оролцогчид Ардын засагт сайн дүн тавьжээ.

Судалгааг МЭК, MMCG, Олон нийтийн санаа бодлын хараат бус агентлаг зэрэг дөрвөн судалгааны газраас хамтран дөрвөн сарын турш олон нийтийн дунд явуулахад дээрх дүн гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж