“Үндэсний бичиг соёлын өв” –өөс түүхээ мэдэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

“Үндэсний бичиг соёлын өв” –өөс түүхээ мэдэх боломжтой

“Үндэсний бичиг соёлын өв” –өөс түүхээ мэдэх боломжтой

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-ийн санаачилгаар үндэсний баримтат өвийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ сарын 4-нд “Үндэсний бичиг соёлын өв” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.

Уг үзэсгэлэнгээр дамжуулж, үндэсний ба дэлхийн өвд бүртгэгдсэн түүх шастир, төрт ёсны хүндлэл өргөмжлөлийн бичиг соёлын зүйлээс эхлээд гар бичмэл эх, толь бичиг, хууль зүй, шашин, гүн ухаан, үлгэр домог, одот тэнгэрийн зураг, хошуу нутаг хот хүрээний газрын зураг, гэрийн үеийн бичмэл, ургийн бичиг, зурхай анагаах ухаан зэрэг олон зүйлтэй танилцах боломжтой аж.

Үзэсгэлэнг Үндэсний төв номын сангийн Үнэт ховор музейд нээх юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж