Ихрүүдийн баярын өдөр гурван ихэр охин мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Ихрүүдийн баярын өдөр гурван ихэр охин мэндэлжээ

Ихрүүдийн баярын өдөр гурван ихэр охин мэндэлжээ

Олон улсын ихрүүдийн баярын өдөр өчигдөр /2018.05.01/ тохиосон. Тэгвэл энэхүү өдрөөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гурван ихэр охин мэндэлжээ. Тодруулбал, тус аймгийн “Их залуу” багийн иргэн Э.Одонхүүгийн гэргий Н.Цэрэннадмид өчигдөр амаржиж 2120, 1820, 1890 килограмм жинтэй гурван охин төрүүлсэн байна. Гурван ихрийн ээж Н.Цэрэннадмид нь хоёр дахь төрөлтөөрөө ихэр хүүхэд төрүүлж, дөрвөн охинтой болжээ. Энэ он гарсаар анхны гурван ихэр мэндэлж байгаа нь энэ бөгөөд эх нярайн биеийн байдал сайн байгаа аж. 

Дашрамд сануулахад,  өнгөрсөн онд мэндэлсэн гурван ихэр хүүхдийн гэр бүлд Орхон аймгийн төр захиргаанаас орон сууц бэлэглэж байсан юм.

 

Э.Ариун

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж