Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

VS

З.Энхболд VS П.Даш

З.Энхболд VS П.Даш

Олон нийтийн дунд өнгөрсөн долоо хоногт хамгийн их анхаарал татсан сэдэв бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ч.Амарболд, П.Даш, Т.Дашдэлэгт  нарт олгосон “Бригадын генерал” цолыг хураасан. Ерөнхийлөгчийн уг зарлигийг тайлбарласан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, зарлигаар генерал цолоо хураалгасан П.Даш нарын байр суурийг VS буландаа хүргэж байна.

З.Энхболд

П.Даш

-Ерөнхийлөгч цол хураах үүрэгтэй. Түүнээс хэн нэгэн генералтай муудалцахаараа цол хураадаг юм биш. Эрүүгийн хэргээр шийдэгдэж, ял авсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Генерал гэдэг цол зөвхөн Монгол Улсын иргэнд зориулагдсан байдаг. Тухайлбал, генерал цолтой байсан Х.Жекейгийн цолыг Казакстан улсын иргэн болсон учраас хураасан. Энэ мэт цол хураах тодорхой хууль, журамтай. Түүнийг үндэслэн цол хураасан. Гэмт хэрэг хийх үедээ цолтой байсан хүмүүсийн цолыг хураах хуультай. Нэгэнт гэмт хэрэг хийсэн бол цолыг нь хураах ёстой гэсэн хууль байгаа, түүний хүрээнд л ажилласан. Зөвхөн генерал цол хураагаагүй. Хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол Ерөнхийлөгчийн өгдөг бүх цолыг хураана.

Эх орноос нь, гэр бүлээс нь хөөж чадахгүй юм чинь авбал авна л биз, би гоншгонож явах хүн биш. Хариуцлагагүй болсон, эмх замбараагүй энэ нийгэмд иймэрхүү юм болох нь цочир санагдаагүй. Харин цэрэг, цагдаагаараа ингэж оролдох нь сахилга хариуцлагыг сулруулдаг тул үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг. Би гэмт хэрэгт холбогдохдоо цэргийн албанаас чөлөөлөгдөөд, ОБЕГ-ын Тэргүүн комиссар цолтой байсан. Тиймээс Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа хуулиа буруу хэрэглэсэн. Эцэстээ, хэзээ ч юм бүү мэд миний буруугүйг тогтоож цагаадна гэж боддог.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж