Сувилахуйн тусламж, үйлчилгээний шилдэг илтгэгч, судлаач нар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Сувилахуйн тусламж, үйлчилгээний шилдэг илтгэгч, судлаач нар шалгарлаа

Сувилахуйн тусламж, үйлчилгээний шилдэг илтгэгч, судлаач нар шалгарлаа

НЭМГ-ын харьяа нийслэлийн Амгалан амаржих газрын Сувилахуйн албанаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-нд тус байгууллагын сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, өргөжүүлэх, сувилахуйн болон эх барихуйн тусламж, үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх онол практикийн бага хурал зохион байгууллаа.

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд тус хурлаар нийт 11 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд эхний гурван байр болон тусгай байрыг шалгаруулж шилдэг илтгэгч, судлаач нарыг урамшуулсан байна.

Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээ, харилцаа, хандлагын чиглэлээр гарсан тушаал, шийдвэрийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт АХА тэмцээнийг дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулжээ. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан “Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээний тухай” 2013 оны 446 дугаар тоот тушаал, “Үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээний тухай” 2013 оны 344 дугаар тушаал болон эрүүл мэндийн мэдлэгийн танин мэдэхүйн асуултуудыг багтаасан тус тэмцээнд гурван мэргэжилтэн шалгарсан аж.

Үүний зэрэгцээ “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрхийг хамгаалья” сэдэвт сувилагч, эх баригчийн нэг өдрийг дөрөвдүгээр сарын 30-нд зохион байгуулж, энэ хүрээнд “Үйлчлүүлэгчдийн эрх, үүрэг” сэдвээр сургалт хийсэн бөгөөд амаржих газрын үйл ажиллагааны талаар иргэд, үйлчлүүлэгчдэд мэдээлэл хүргэлээ. Тус сургалтанд 90 гаруй үйлчлүүлэгчийг хамруулж үйлчлүүлэгчийн эрх ба сувилахуйн, эх барихуйн тусламж үйлчилгээний талаар сэтгэл ханамжийн судалгааг авлаа.

Эх сурвалж: НЭМГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж