С.Даваасүрэнд хариуцлага тооцох асуудал хөндөгдөв

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

С.Даваасүрэнд хариуцлага тооцох асуудал хөндөгдөв

С.Даваасүрэнд хариуцлага тооцох асуудал хөндөгдөв

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргын 2018 оны 60 дугаар захирамжаар байгуулагдсан шалгалтын ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Баттөмөр ахалсан бөгөөд 60 дугаар захирамжийн агуулга нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн ажлыг шалгаж, түүнд хариуцлага тооцох тухай юм.

С.Даваасүрэнд хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн шалтгаан нь түүнийг харилцаа хандлагын асуудалтай, ажилдаа мэргэжлийн ханддаггүй гэсэн гомдол УИХ-ын даргад иржээ. Иймд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж С.Даваасүрэнгийн ажлыг шалгаад, дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг Н.Баттөмөр гишүүн танилцуулсны дараа асуух асуулттай гишүүн байгаагүй тул дараагийн асуудалдаа оров.

Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцээд орон тооны бус гишүүдээр Ч.Хашчулуун, Ц.Мөнхбаяр, Ц.Батсүх нарыг томилохыг дэмжсөн бол Б.Төвшинтөгсийг дэмжээгүй юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж