Лабораторийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хянахад суралцлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Лабораторийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хянахад суралцлаа

Лабораторийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хянахад суралцлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Лабораторийн салбар зөвлөл, Сонгинохайрхан хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хамтран “Лабораторийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хянах арга барилд сургах” сэдэвт чанарын өдөрлөг, сургалт энэ сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөг, сургалтанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 23 байгууллагын Чанарын албаны дарга, менежер, лабораторийн эрхлэгч, лаборант нарын төлөөлөл бүхий нийт 80 хүн оролцсон юм. Сургалтын хүрээнд “Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарын стандарт, тавигдах шаардлага, шинжилгээний чанарын шалгуур үзүүлэлт”, “Эрсдлийн үнэлгээнд суурилсан чанарын удирдлагын төлөвлөгөө” зэрэг илтгэл, Сонгинхайран дүүргийн Эрүүл мэндийн төвөөс MNS ISO 15189:2015 стандартыг хэрхэн хэрэгжүүлсэн туршлагаа танилцууллаа.

Энэ өдөр сургалтанд оролцогсод бүлгээр ажиллаж, лабораторийн тусламж, үйлчилгээтэй холбоотой алдаа, эрсдлийн тохиолдлын талаар хэлэлцүүлэг хийсэн бөгөөд алдаанаас урьдчилан сэргийлж ажиллах тал дээр нэгдсэн ойлголттой болсон байна. Мөн лабораторийн тусламж, үйлчилгээг хяналтын хуудсаар үнэлэх дадлага хийх болон дүүргийн нэгдсэн лабораторийн тасгийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагыг газар дээр нь үзэж, танилцсан юм.

Шинжилгээний хариуны найдвартай байдал, чанарын баталгааг хангахын тулд чанарын хяналт, чанарын баталгааны тухай мэдлэг чадвараа дээшлүүлэх ач холбогдолтой тус сургалтыг хийснээр оролцогсдын лабораторийн тусламж, үйлчилгээнд тавих хяналт сайжрах юм байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж