Овечкины гоол Вашингтонд ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Овечкины гоол Вашингтонд ялалт авчирлаа

Овечкины гоол Вашингтонд ялалт авчирлаа

Вашингтон Капиталс багийн хувьд NHL-н плэй-оффын 2-р шатанд тал таардаггүй Питтсбург Пингвинс багтай таарсан. Сүүлийн 2 улирал яг энэ шатанд учраа таарахад Пингвинсчууд ялалт байгуулж улмаар стэнлийн цомыг хүртэж байсан. Иймд Вашингтон Капиталс багт бага зэрэг дарамттай цуврал болж байгаа болов уу? Энэ жилийн цувралын эхний хоёр тоглолт Вашингтон Капиталс багийн талбайд болоход хоёр баг харилцан нэг нэг хожил аваад байгаа.

Ингээд цувралын 3 дахь тоглолт Питтсбург Пингвинс багийн талбайд болоход зочин баг Вашингтон Капиталс баг 4-3 харьцаагаар ялалт байгуулж чадлаа. Тоглолтын эхний үед гоол ороогүй бол 2-р үед 5 шайб хаалганд орсон бөгөөд үүний 3-г нь Питтсбург Пингвинс багаас оруулсан. Өнөөх л Питтсбург Пингвинс багийн С.Кросби, Ж.Гуэнцел болон П.Хёрнквист нарын довтолгооны хослол ажлаа сайн гүйцэтгэж багтаа тэргүүллийг авчирсан. Гэхдээ шийдвэрлэх 3-р үед Вашингтон Капиталсаас М.Нисканен тэнцээний гоолыг оруулсан бол А.Овечкин хожлын гоолыг оруулсан байна. Ямартаа ч А.Овечкин багтаа чухал үед ялалтын гоолыг оруулснаар цувралыг 2-1 харьцаатай тэргүүлж эхэллээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж