Швед улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Швед улсын шигшээ баг

Швед улсын шигшээ баг

  • Дасгалжуулагч: Янне Андерссон

  • Багийн ахлагч: Андреас Гранквист

  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон:  Андрес Свенссон 148 гоол

  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Златан Ибрагимович 62 гоол

  • ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 23

  • ДАШТ-нд оролцсон тоо: 20 удаагийн тэмцээний 11-т орсон бол 1930, 1954, 1962, 1966, 1982, 1986, 1988, 2010, 2014 онуудад оролцоогүй

  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1958 онд мөнгө, 1950, 1994 онуудад хүрэл медаль

Москва хүрэх замд:

Шведийн шигшээ баг 2010, 2014 оны ДАШТ-ний Европын бүсийн сорил тэмцээнийг давж чадаагүй. 2010 онд хэсэгтээ 3-т орж эрхээ авч чадаагүй бол 2014 онд хэсгээсээ 2-р шалгарч нэмэлт тоглолтонд Португалын шигшээд хожигдож байсан. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ний сорилго тэмцээнийг давж Оросыг зорих эрхээ авлаа. Гэхдээ тийм ч амархан Орос явах тизээ захиалаагүй. Тэрээр Европын бүсийн А хэсэгт Францын дараа 2-р шалгарч плэй-оффын нэмэлт тоглолтыг Италийн хүчирхэг багтай хийж 1-0 харьцаатай хожиж дэлхийн аваргад оролцох эрхээ авсан. Ямартаа ч Шведүүд сүүлийн 2 дэлхийн аваргыг зурагтаараа үзэж байсан бол энэ удаа адармаатай замыг туулан байж дэлхийн аваргын эрхээ авч чадсан юм.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Шведийн шигшээ багийн дасгалжуулагч Я.Андерссон 2016 оны 9 сард эхэлсэн ДАШТ-ний сонгон шалгаруулалтын марафонд 50 гаруй тоглогчийг шигшээ багт дуудсан. Иймд эдгээр олон тоглогчдоос ердөө 23 тоглогч Оросыг зорино.

  • Хаалгач: Р.Олсен (Данийн Копенгаген), К.Нордфельдт (Суонси Сити), К.Йонссон (Генгам), Я.Ринни (Ольборг), А.Линде (Норвегийн Молде), П.Дальберг (Шведийн Гётеборг), П.Абрахамссон (Шведийн Хакен). Шведийн шигшээ багийн шилдэг хаалгач А.Исакссон зодог тайлснаас хойш онцгойрох хаалгач байхгүй байна. Хамгийн туршлагатай гэж үзвэл Р.Олсен №1 сонголт байж магадгүй юм.

  • Хамгаалагч: А.Гранквист (Оросын Краснадор), М.Лустиг (Шотландын Селтик), М.Олссон (Суонси Сити), В.Лиделёф (Манчестер Юнайтед), П.Янссон (Лидс Юнайтед), Л.Августинссон (Вердер Бремен), Э.Крафт (Болонья), А.Тиннеххольм (АНУ-ын Нью-Йорк Сити), Н.Халт (Грекийн Афин), Й.Ларссон (Данийн Брондбю), Ф.Хеландер (Болонья), Л.Вахльквист (Шведийн Норркопинг), Й.Нилссон (Шведийн Эльфсбург), С.Хольмен (Оросын Динамо Москва). Багийн ахлагч А.Гранквистын хувьд сүүлийн дэлхийн аварга болно. Харин түүний хажууд Бенфикагийн бүтээгдэхүүн, Манчестер Юнайтед клубын залуу хамгаалагч В.Линделёф тоглох байх. В.Линделёф Манчестер Юнайтед клубын бүрэлдэхүүнд олон тоглолтонд оролцохдоо хэд хэдэн удаа гараанд гарсан. Шведийн шигшээ багийн хамгаалалтыг ирээдүйд үүрэх залуу бол В.Линделёф байх нь дамжиггүй.

  • Хагас хамгаалагч: С.Ларссон (Халл Сити), Ж.Дурмаз (Тулуз), Э.Форсберг (Лайпциг), В.Клаэссон (Оросын Краснодар), О.Хилемарк (Женоа), Г.Свенссон (АНУ-ын Сеатл Соундерс), А.Франссон (Швейцарын Лозанн), К.Сема (Шведийн Остерсунд), Э.Экдал (Хамбург), Я.Йоханссон (Грекийн Афин), О.Левиски (Шведийн Мальмо), М.Рохден (Кротоне), Й.Хамад (Шведийн Хаммарбю), С.Ларссон (Фейеноорд). Ф.Юнгберг болон Т.Линдерот нарын араас Э.Экдал, С.Ларссон нар шигшээ багийн дундын шугамыг авч явж байна.

  • Довтлогч: О.Тойвонен (Тулуз), М.Берг (АНЭУ-ын Аль-Айн), Й.Гвидети (Алавес), Исаак Кисе Телин (Бельгийн Васланд-Беверен), К.Нюман (Айнтрахт). З.Ибрагимович зодог тайлснаас хойш хүчирхэг довтлогч байхгүй болсон. Гэхдээ өдгөө 32 нас хүрч буй М.Берг дэлхийн аваргын уридчилсан шалгаруулалтанд сайн тоглож шигшээ багийнхаа хамгийн олон гоолыг оруулсан.

ДАШТ-ний хэсэг:

Дэлхийн аваргын F хэсэгт Герман, Мексик болон Өмнөд Солонгостой багтсан. Тун ээдрээтэй хэсэгт багтсан гэж болно. Германы шигшээ баг бол тэмцээний гол фаворит, иймд Шведийн шигшээ багт хамгийн хүнд өрсөлдөгч байна. Харин Мексикчүүд Шведэд тийм ч амархан бууж өгөхгүй. Иймд Шведүүд хэсгээс шалгарах гэвэл хэсгийн эхний тоглолтондоо БНСУ-ыг заавал хожих хэрэгтэй. Хэрвээ тэнцээ авч бүр цаашлаад хожигдвол Шведийн хувьд дэлхийн аварга хэсгийн шатнаас өндөрлөх магадлалтай.

Багийн түлхүүр тоглогч:

Хэдийгээр 32 нас хүрч байгаа ч М.Берг шигшээ багтай маш сайн тоглож байгаа. Иймд М.Бергт шигшээ багийнхаа гол довтолгоог үүрэх хариуцлага ирэх бол залуу хамгаалагч В.Линделёф өөрийгөө дэлхий нийтэд харуулах, өсөж дэвжсэн шилдэг хамгаалагч болох эхлэлээ тавих хариуцлагатай дэлхийн аварга болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж