Бенземагийн 2 гоол Реал Мадридыг финалд хөтөллөө

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Бенземагийн 2 гоол Реал Мадридыг финалд хөтөллөө

Бенземагийн 2 гоол Реал Мадридыг финалд хөтөллөө

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2017-2018 оны хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Испаний Реал Мадрид болон Германы Бавари Мюнхен багуудын тоглолт “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багийн эхний тоглолт долоо хоногийн өмнө Германы Мюнхен хотын “Алианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд болоход зочин баг Реал Мадрид 2-1 харьцаатай ялалт байгуулсан. Иймд энэ удаагийн хариу тоглолтонд Реал Мадрид үр дүнгээ хамгаалах, харин Бавари Мюнхен клубг заавал 2 гоолын зөрүүгээр ялалт байгуулах даалгавартай талбайд гарсан.

  • Реал Мадрид 2-2 Бавари Мюнхен (гоол: К.Бензема 11’, К.Бензема 46’, Ж.Киммих 3’, Х.Родригуэз  63’)

Улаан хуудас: 0

Шар хуудас: Л.Модрич 65’, Л.Варкуэз 62’, Р.Варане 88’, Каземиро 89’

Реал Мадрид: К.Навас, Марсело, С.Рамос, Р.Варане, Л.Варкуэз, М.Асенсио (Начо 88’), Т.Кроос, М.Ковачич (Каземиро 73’), Л.Модрич, К.Роналдо, К.Бензема (Г.Бейл 72’)

Бавари Мюнхен: С.Ульрих, Д.Алаба, М.Хуммельс, Н.Зюле, Ж.Киммих, Т.Алкантара, Ф.Рибери, Х.Родригуэз (Х.Мартинез 84’), К.Толиссо (С.Вагнер 75’), Т.Мюллер, Р.Левандовский

Тоглолт эхлээд ердөө 3 дахь минутанд жигүүрийн хамгалагч Ж.Киммих эхний гоолыг оруулж Бавари Мюнхен тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэхдээ Бавари Мюнхен клубын давамгайлал 10 хүрэхгүй минут үргэлжилж 11 дэх минутанд Марселогийн дамжуулалтаар К.Бензема мөргөж тэнцээний гоолыг, 2-р үе эхлээд эхний минутанд Баваригийн хаалгачийн алдааг ашиглаж 46 дахь минутанд багийнхаа тэргүүлийн гоолыг оруулсан. Ингээд Реал Мадрид клуб тоглолтыг 2-1 харьцаатай тэргүүлж эхэлсэн юм. Бавари Мюнхен клуб тоглолтыг эргүүлэхийн тулд довтолж байсан бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч Х.Родригуэз хурц өнцгөөс нэгэн гайхалтай гоолыг оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Үүнээс хойш гоол ороогүй бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Реал Мадрид клуб 4-3 харьцаатай ялалт байгуулж сүүлийн 3 улирал дараалж аваргуудын лигийн шигшээд шалгарсан. З.Зидан Реал Мадрид клубыг удирдаж сүүлийн 3 улирал аваргуудын лигийн финалд шалгарч байгаа бөгөөд энэ нь Итали дасгалжуулагч М.Липпигийн Ювентус клубыг удирдан 1996, 1997, 1998 оны аваргуудын лигийн финалд шалгарсан амжилтыг давсан юм. Гэхдээ М.Липпи 3 улирал дарааллан финалд шалгарсан ч ганцхан удаа цомыг өргөсөн бол З.Зидан 2 удаа өргөөд байгаа бөгөөд 3 дахь цомоо ч өргөх боломжтой.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж