Батлан хамгаалахын салбарт хамгийн их хөрөнгө хаяж буй орнууд

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын салбарт хамгийн их хөрөнгө хаяж буй орнууд

Батлан хамгаалахын салбарт хамгийн их хөрөнгө хаяж буй орнууд

Дэлхийн улс орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй нийт төсөв 2017 онд 1.1 хувиар өсч, 1.7 их наяд ам.долларт хүрсэн гэдгийг Стокгольмын олон улсын хүрээлэнгийн тайланд дурджээ.

Стокгольмын олон улсын хүрээлэн нь дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын жил бүрийн тайланд тулгуурлан энэ салбарт хамгийн их мөнгө хаяж буй 15 улсын нэрсийг зарлав. 

Шинжээчдийн үзэж буйгаар, дээрх зардал нь хүйтэн дайн дууссанаас хойших Батлан хамгаалахын салбарт зарцуулж буй хамгийн өндөр зардал гэв. 

Батлан хамгаалах салбарын зардал дэлхийн ДНБ-ий 2.2 хувийг эзэлдэг бөгөөд нэг хүнд 230 ам.долларын зардал оногддог байна. 

Стокгольмын олон улсын хүрээлэнгийн гаргасан судалгаагаар, АНУ батлан хамгаалахын салбартаа хамгийн их мөнгө хаядаг дэлхийн улс орнуудыг тэргүүлжээ. Дэлхийн улс орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй  нийт зардлын 35 хувийг АНУ эзэлж байна.  

Харин хоёрт БНХАУ багтжээ. Тэд дэлхийн улс орнууд батлан хамгаалахын салбартаа зарцуулж буй нийт зардлын 13 хувийг бүрдүүлж байна. Гуравдугаарт, Саудын Араб /4 хувь /, дөрөвт ОХУ /3.8 хувь/, тавдугаарт Энэтхэг /3.7 хувь/ тус тус эзэлжээ. 

Дээрх таван улс нь дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарт зарцуулж буй нийт төсвийн 60 хувийг бүрдүүлж байна. Харин дээрх төсвийн 10 хувийг  Франц, Британи, Герман болон Итали улс эзэлж байна. Энэ үзүүлэлт нь 2008 онтой харьцуулахад таван хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Үүнээс гадна, шинжээчдийн үзэж буйгаар 1998 оноос хойш анх удаа ОХУ-ын цэргийн зардал 20 хувь буюу 66.3 тэрбум ам.доллараар буурсан гэв.

“Зэвсэгт хүчний шинэчлэл бол ОХУ-ын тэргүүлэх чиглэл байна. Гэхдээ 2014 оноос хойш Орос улс эдийн засгийн хямралд өртөж, улмаар батлан хамгаалах салбарын төсөв буурсан” гэж  Стокгольмын олон улсын хүрээлэнгийн шинжээчид үзжээ.  

Үүний зэрэгцээ, НАТО-гийн орнуудын батлан хамгаалах салбарт зарцуулж буй төсөв өсч, 900 тэрбум ам.долларт хүрчээ. 

А.АНИР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж