Ирэх Даваа гариг буюу тавдугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангаргаа өргөнө. Гэвч энэ ёслолын хөтөлбөр хараахан эцэслэгдээгүй байна хэмээн Кремлийн эх сурвалж РИА Новости-д мэдээлсэн байна.
“Хөтөлбөр эцэслэгдээгүй байна. Тун ойрын хугацаанд тангараг өргөх ёслолын нарийн ширийн ил болно” хэмээн уг эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ