Амралтын газруудаас татвар авахыг туршиж үзнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Амралтын газруудаас татвар авахыг туршиж үзнэ

Амралтын газруудаас татвар авахыг туршиж үзнэ

ОХУ-ын хэд хэдэн амралтын газруудаас татвар авах туршилтыг тавдугаар сарын 1-нээс эхлүүллээ хэмээн”Единая Россия” фракцийн хэвлэлийн алба мэдээллээ.

Татварыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл авах аж. Татварын хэмжээг амралтын газруудын орон нутгийн захиргаа тогтоох юм.

Туршилтыг эхний ээлжинд дөрвөн мужид эхлүүлжээ. Тухайлбал, Крым, Алтайн хязгаар, Краснодар болон Ставрополь муж хамрагдах ажээ.

Татварын амралтын газрын зочид буудалд 24 цагийг өнгөрөөсөн насанд хүрсэн хүн бүрээс авна. Татварын дээд хэмжээ хуулийн дагуу 100 рублиэс хэтрэх ёсгүй. Энэ оны хувьд дээд хэмжээг 50 рублиэр тогтоосон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж