Финийн буланд 1942 онд живсэн шумбагч онгоцыг олов

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Финийн буланд 1942 онд живсэн шумбагч онгоцыг олов

Финийн буланд 1942 онд живсэн шумбагч онгоцыг олов

“Поклон кораблям Великой Победы” экспедицийн хүрээнд Финийн буланд живсэн Зөвлөлтийн үеийн хөлөг онгоцуудыг эрэн хайж байгаа юм. Булангийн Сескар арлын ойролцоогоос живсэн Щ-405 шумбагч онгоцыг оллоо хэмээн экспедицийн ахлагч Константин Богданов Даваа гаригт /2018.04.30/ РИА Новости-д мэдээллээ.

“Онгоц 50 метрийн гүнд байгаа. Уг онгоц Кронштадтаас Лаверсари /одоо уг арлыг Мощный гэж нэрлэдэг/ арал руу явах замдаа 1942 онд минад өртөн живсэн” хэмээн Богданов хэлжээ.

Шумбагчийн толгой хэсэг тасарсан байгаа аж.

Экспедиц тавдугаар сарын 9-н хүртэл эрэн хайх ажлаа үргэлжлүүлэх бөгөөд энэ хэсэгт живсэн “Зее Игель” шумбагчийг бас олох зорилготой юм. Уг шумбагчийг Большой Тютерс арлын хавьд хайх төлөвлөгөөтэй байгаагаа Богданов хэлсэн байна.

“Поклон кораблям Великой Победы” экспедиц 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 10 онгоцыг олжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж