Арван настай хүү орон сууцныхаа  тагтнаас унаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Арван настай хүү орон сууцныхаа  тагтнаас унаж нас баржээ

Арван настай хүү орон сууцныхаа  тагтнаас унаж нас баржээ

Эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж өчигдөр /2018.05.01/  07:00 цагийн орчимд арван настай хүү долоон давхрын орон сууцныхаа тагтнаас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Хэрэг Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах орон сууцанд гарсан байна. Иймд эцэг, эхчүүдийг болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй, мөн цонх, тагтнаас хол байлгахыг  Цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж