Данзанравжаагийн 215 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Данзанравжаагийн 215 жилийн ой тохиож байна

Данзанравжаагийн 215 жилийн ой тохиож байна

Энэ жил Дорнын их яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна. Дорноговь аймагт түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдан бэлтгэл ажилдаа оржээ. Ойн хүрээнд “Равжаа судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Үлэмжийн чанар” олон улсын дуучдын уралдаан, Хутагтын яруу найргийн наадмыг зохион байгуулах юм байна. Мөн их соён гэгээрүүлэгчийн үйлсийг мөнхжүүлэх, залуу хойч үеэ соён гэ­гээ­рүүлэх, хөгжүүлэх, идэвх санаачилгыг дэм­жих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцлийг хангах зорилгоор 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгосноо зарласан юм. Ажлын байрыг нэ­мэг­дүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүр­дүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бү­­тээн байгуулалт”-ын жилийн ажлыг энэ онд үргэлжлүүлэн зо­хион байгуулахаар болсноо аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ үеэр тодотгов. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд гавьяат багш У.Доёдын нэрэмжит мате­матикийн улсын 54 дүгээр олимпиад, 1000 хүүхдийн дунд даамын тэм­цээн, ”Хилэнц кросс”, боксын улсын аварга шалгаруулах тэм­цээн, улсын насанд хү­рэгчдийн аварга шалга­руу­лах теннисний тэм­цээн, “ Эрүүл энхийн үйлстэн” шалгаруулах гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Дорноговьд орон сууцны нэг ам метр нь 650 мянган төгрөг

Дорноговь аймаг өнгөрсөн амралтын өдөр “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтээ хийлээ. Энэ жил иргэддээ чиглэсэн ажлыг хийхээр болжээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй аймгийн удирдлага оролцов. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар “Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан. Мөн Мандах наран хорооллын II ээлжийн барилгын ажил /Сайншанд сумын II багт/ 70 хувьтай, Замын-Үүд суманд 64 хувьтай явагдаж байна. Орон сууц энэ оны IV улиралд ашиглалтад орох юм. Түүнчлэн хорооллын III ээлжийн 260 айлын орон сууцыг Сайншанд сумын VII багт барьж 2019 онд ашиглалтад оруулахаар энэ сарын 27-нд шав тавилаа. 2020 гэхэд тус аймаг 1000 айлыг орон сууцанд оруулна. Орон сууцны нэг ам.метрийн үнэ 650 мянган төгрөг байх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж