Монгол, Хятад хоёр жолооч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.22-нд нийтлэгдсэн

Монгол, Хятад хоёр жолооч амиа алджээ

Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутаг дэвсгэрт байдаг Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт боомт руу нүүрс тээвэрлэж явсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Green Land” компанийн хятад жолооч малаа хариулж явсан нутгийн малчныг дайрч амь насыг нь хөнөөсөн гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллийн дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Баттогтохтой утсаар холбогдон тодрууллаа.

Тэрбээр “Наймдугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас 10 км-т орших газарт зам тээврийн осол гарч, Монгол жолооч амь насаа алдсан. Үүнээс биш Хятадын иргэн Монгол иргэнийг машинтай хөөж дайрсан хэрэг гараагүй ээ. Нүүрс тээвэрлэдэг том оврын хоёр машин мөргөлдсөн осол гарч, Монголын жолооч амь насаа алдсан. Мөн эл өдөр тус зам дээр дахин Хятад Монголын нүүрс тээвэрлэж явсан том оврын хоёр машин мөргөлдөн Хятадын жолооч нас барсан. Эдгээр хэргүүд замын эгнээ байраа зөв эзлээгүйгээс үүдэн гарсан. Одоогоор тус хэргүүдийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мэргэжилтнүүд ирж шалгаж байгаа” хэмээв.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж