
Тэрбээр “Наймдугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас 10 км-т орших газарт зам тээврийн осол гарч, Монгол жолооч амь насаа алдсан. Үүнээс биш Хятадын иргэн Монгол иргэнийг машинтай хөөж дайрсан хэрэг гараагүй ээ. Нүүрс тээвэрлэдэг том оврын хоёр машин мөргөлдсөн осол гарч, Монголын жолооч амь насаа алдсан. Мөн эл өдөр тус зам дээр дахин Хятад Монголын нүүрс тээвэрлэж явсан том оврын хоёр машин мөргөлдөн Хятадын жолооч нас барсан. Эдгээр хэргүүд замын эгнээ байраа зөв эзлээгүйгээс үүдэн гарсан. Одоогоор тус хэргүүдийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мэргэжилтнүүд ирж шалгаж байгаа” хэмээв.
Г.Даша