Пеппа тооройг Хятадад хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

Пеппа тооройг Хятадад хоригложээ

Пеппа тооройг Хятадад хоригложээ

Дэлхий дээрх хамгийн чанга хяналт бүхий онлайн орчинтой улс болох Хятадын цахим орчин дахь хориотой контентын жагсаалтад “Пеппа тоорой” хүүхэлдэйн кино, лого болон түүнтэй холбогдолтой зүйлс нэмэгджээ.

Пеппа нэртэй гахайн тоорой болон түүний гэр бүлийн талаар өгүүлэх Английн хүүхэлдэйн киног 2015 онд  CCTV албан ёсоор үзэгчдэд хүргэж эхэлсэн цагаас хойш сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хамгийн их үздэг контентуудын нэг болоод байсан хүүхэлдэйн киног ийнхүү хар жагсаалтад оруулсан нь тус хүүхэлдэйн киног хорлон сүйтгэхэд уриалан дуудсан хэмээн үзсэнтэй холбоотой аж.

Уг шийдвэрийн хэрэгжилт болгож, Хятадын видео бичлэгийн Доуин платформоос #PeppaPig шошго бүхий дор хаяж 30,000 бичлэгийг устгаад байна. Доуин компани уг үйлдэлдээ “Пеппа тоорой хүүхэлдэйн кино нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул устгаж байна” гэсэн тайлбарыг хийжээ. 

Үүнээс өмнө Винни Пух хүүхэлдэйн кино дээрхтэй ижил шийдвэрийн хохирогч болж байсан билээ.

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж