“Утасгүй 5G технологиор Хятадыг гүйцэж түрүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2018.05.02-нд нийтлэгдсэн

“Утасгүй 5G технологиор Хятадыг гүйцэж түрүүлнэ”

“Утасгүй 5G технологиор Хятадыг гүйцэж түрүүлнэ”

Америкийн үүрэн телефоний оператор компани болох T-Mobile өөрийн өрсөлдөгч болох Sprint компаний бүх хувьцааг 26,5 тэрбум ам. доллараар худалдан авч өөртөө нэгтгэхээр болжээ. Нийлмэл компани цаашид үйл ажиллагаагаа T-Mobile компаний нэрээр явуулах бөгөөд тус компаний зах зээлийн нийт үнэлгээ ийнхүү 146 тэрбум ам. доллар болж байгаа нь энэ юм.

T-Mobile компаний гүйцэтгэх захирал Жон Лежер албан албан тушаалаа үргэлжлүүлэн хаших бол  Sprint компанийн гүйцэтгэх захирал Марсело Клаур шинэ компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар тохиролцжээ.

Америкийн үүрэн холбооны салбарт тус бүр гурав болон дөрөвдүгээр байрт эрэмбэлэгддэг эдгээр компаний цаашдын үйл ажиллагааны томоохон зорилтуудын нэг нь хэрэглэгчдэд утасгүй 5G технологийг өндөр хурдтай, үнэ багатай хүргэх гэнэ.

“Хятад Америкийг 5G технологийн хөгжүүлэлтээрээ ардаа орхиж байна. Үүнийг зүгээр хараад суух боломжгүй” хэмээн үзэж байгаагаа Жон Лежер ярилцлагадаа дурджээ. Харин Марсело Клаур энэ талаар “Америк 5G тенхологийн тэргүүлэгч байх ёстой. Үүний тулд манай хоёр компани нэгдэх нь цорын ганц зам юм. AT&T болон Verizon энэ чиглэлд бидэн шиг ажиллах боломжгүй” хэмээн бодож байгаагаа илэрхийлжээ.

Г.СҮМБЭЭ

Эх сурвалж: CNBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж