Ази тивд эдийн засгаараа дөрөвт эрэмбэлэгддэг, хэд хэдэн төрлийн цахилгаан болон ухаалаг технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийд данстай Өмнөд Солонгос улсын нийт экспортын хэмжээ энэ оны дөрөвдүгээр сард сүүлийн 18 сарын хамгийн доод үзүүлэлтийг үзүүлж, 50.1 тэрбум ам. доллараар хэмжигджээ.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1,5 хувь хагас жилийн өмнөхөөс 3,2 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын АНУ-д экспортолсон барааны хэмжээ гурван сарын турш дараалан буурч 1,8 хувийн уналтыг үзүүлсэн бол Европын холбоонд экспортолсон бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулвал 21,2 хувиар, Вьетнам улсад 17,6 хувиар тус тус буурчээ.
Хэдий тийм ч Өмнөд Солонгост өнгөрөгч дөрөвдүгээр сард импортоор орж ирсэн нийт барааны дүн эсрэгээрээ 14,5 хувиар өсөж 43,4 тэрбум ам. доллар болсноор тус улсын зах зээлд 6,7 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний илүүдлийг үүсгэсэн нь салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан асуудал болов.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNBC