Дэлхийн хамгийн өндөр “Macau bungy jump”-с үсрэлт хийх нь хэр баргийн хүнээс гардаггүй эр зориг билээ. Тэгвэл 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийсэн хүний нэгээр жүдо бөхийн олимпийн хүрэл, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа бичигдлээ. Тэрбээр үсрэлт хийснийхээ дараа “Яг финалд гарах гээд зогсож байх шиг мэдрэмж төрлөө” гэсэн байна.
Дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн нэг Макао цамхагийг казиногийн хаан гэгдэх Макаогийн тэрбумтан Шанлэй Хогийн санаачлагаар бүтээжээ. Макао цамхаг 338 метр өндөр бол 233 метрийн өндрөөс чөлөөт уналтыг хийдэг байна. Энэхүү цамхагаас Макаог бүхлээр нь харахаас гадна зэргэлдээх хотуудыг ч харах боломжтой аж.