Ньюс хөтөч: Бөхийн холбооны Р.Нямдорж, Данзан нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Бөхийн холбооны Р.Нямдорж, Данзан нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Бөхийн холбооны Р.Нямдорж, Данзан нар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ТАВДУГААР САРЫН 02

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • “ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, МАРКЕТИНГ, БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” сургалт Нийслэлийн Иргэний Танхим болно. Холбоо барих утас: 99736725

09.00

  • ‘ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2018‘ арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт Монгол Улсын Үндэсний номын санд болно. 

  • “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн байранд ТӨБЗГ-аас төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодогч нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулна. Холбоо барих утас: 91918297

10.00

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар, тус газрын дэд дарга С.Даваасүрэн нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Уг мэдээллийг НМХГ-ын байранд хийнэ. Холбоо барих утас: 88087826

  • Донорын тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төв, ЭМХТ-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд ажиллана. Холбоо барих утас: 88027947

10.30

  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд ‘Хэвлэл мэдээлэл ба тав дахь засаглал’ хэлэлцүүлэг болно. 

11.00

  • Пума зочид буудлын хоёр давхарт Бөхийн холбооны Р.Нямдорж, Данзан болон улсын заан Мягмар нар хэвлэлийн хурал хийнэ

  • Төрийн ордны ‘МОНГОЛ ТӨРИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ‘-д ‘Монгол ном бичгийн эрдэнэс’ Р.Отгонбаатарын цуглуулгаар үзэсгэлэн дэлгэгдэнэ. Холбоо барих утас: 99849000

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс ‘Авлигатай тэмцэх газрын дарга авлигачдыг хамгаалах сүүлчийн найдвар байсан уу?’ сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно. 

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмний шүүх байгуулж авлигачдыг шийтгэе цуглааныг ‘Монголын хүний төлөө’ нам зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

  •  “Хүннү Молл”-д “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30

  • НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД Нэг цэцэг нэг дэлхий төслийн хүрээнд “ЦЭЦГИЙН БАЯР 2018” өдөрлөг зохион байгуулах гэж байгаа талаараа Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэл өгнө. Холбоо барих утас:325044, 89119449

12.00

  • ‘УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМ-2018‘  нээлтийн үйл ажиллагаа ‘БУЯН-УХАА’ СПОРТЫН ОРДОНД БОЛНО.

  • НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД “ГЭГЭЭН МУЗА-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаан болон “Өндөр Гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5-нд Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих  утас:325044, 9611-7878, 99600607

12.30

  • Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 99989545

15.00

  • ‘Редакторуудын улсын зөвлөгөөн’ Нийслэлийн иргэний танхимд болно. 

Төрийн ордонд

09.00 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

  • “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.30

  • ‘Их жанжин Сүхбаатар’ танхимд ‘УИХ-ын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага’ хэлэлцүүлэг болно.

12.00

  •  ‘Их жанжин Сүхбаатар’ танхимд УИХ-ын эмэгтэй гишүүд Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Сувилагчдаа сонсоё” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

  • “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1998.05.02 АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчлав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж