Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан өчигдөр /2018.04.30/ ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид очиж, хоригдогч С.Баярыг хорих шийдвэрийн дагуу тус хорих анги хүлээж авсан талаарх бүртгэлийн дэвтэртэй танилцаад буцжээ.
Учир нь Ерөнхий сайд асан С.Баяр хүнтэй уулзахгүй, эргэлт авахгүй гэдгээ мэдэгдсэн талаар УИХ-ын гишүүн Л.Болд хэлсэн. Тэгвэл С.Баяр хэнтэй ч уулзахгүй байгаа нь олон төрлийн хардлага дагуулж, Г.Баасангийн сонирхлыг ч татсан бололтой. АТГ-ын даргын марафонд нэрээ дэвшүүлсэн Г.Баасан ийнхүү 461 дүгээр ангид очсон нь олны анхаарлыг татах гэсэн арга гэж сошиалд шүүмжлэх нэгэн ч байна.
Т.НОМИН