У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудав

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудав

У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудав

‘Багш нарын цалин нэмүүлэх’ түр хорооноос мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж, цалин яагаад нэмэхгүй байгаа, цалин нэмэхгүй байх шалтгаануудыг тодруулахыг хүсчээ.  Багш нарын зүгээс сайд нарт хандан, тавдугаар сарын 9-ны дотор хариу мэдэгдэхийг шаардаж байна. Хэрэвзээ багш нарын шаардлага хүлээн авахгүй бол  Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэлж байна.  Багш нар өнгөрсөн жил гурван ч удаа ажил хаясан. Гэвч бодит үр дүнд хүрээгүй, хүүхэд багш нар хохироод үлдсэн. Тиймээс энэ удаа ажил хаях бус төрийн шийдвэр гаргагчидтай нүүр тулан уулзаж, ярилцахыг илүүд үзэж буйгаа Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлсэн юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж