Төрийн албан хаагчдын англи хэлний анхдугаар олимпиад боллоо

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын англи хэлний анхдугаар олимпиад боллоо

Төрийн албан хаагчдын англи хэлний анхдугаар олимпиад боллоо

Хөвсгөл аймгийн төрийн албан хаагчдын англи хэлний анхдугаар олимпиадыг аймгийн ЗДТГ-аас санаачлан 2018-04-26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Олимпиадад аймгийн БСУГ,  ХХҮГ хамтран ажиллаж, “ Дэлхийн зөн  Монгол” ОУБ ивээн тэтгэж оролцлоо.

 Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулан тэднийг гадаадад суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү олимпиадад нийт 61 төрийн албан хаагч оролцлоо.  Хөвсгөл аймагт ажиллаж буй АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнууд ярианы шалгалтыг авахад туслалаа.

Олимпиад бичгийн болон ярианы шалгалтаас бүрдсэн бөгөөд нийлбэр дүнгээр 1-р байрыг В. Хуяг/ Хилийн 0257-р ангийн хилийн төлөөлөгчийн албаны уулзалтын ахлах ажилтан/, 2-р байрыг Б. Амартүвшин / Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн/ , 3-р байрыг Мөрөн сумын ЗДТГ-ын ХШҮБЗХ мэргэжилтэн/, 4-р байрыг МСҮТ-ийн хүний нөөц хариуцсан ажилтан/, 5-р байрыг С. Мөнх-Эрдэнэ / аймгийн БСУГ-ын хими-биологийн арга зүйч/ нар эзэллээ.

Эх сурвалж: ХӨВСГӨЛ АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж