Бүх нийтийн хамарсан нийтийн цэвэрлэгээ үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн хамарсан нийтийн цэвэрлэгээ үргэлжилнэ

Бүх нийтийн хамарсан нийтийн цэвэрлэгээ үргэлжилнэ

Жил бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд иргэд аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метрийг цэвэрлэхийн зэрэгцээ 2018 оны 04 дүгээр сарын 22-нд Хараа голын орчмыг төрийн 17 байгууллагын 702 албан хаагч, Скаутын холбооны 5 сургагч багш 30 хүүхэд нэгдэн нэгэн өдрийг хотынхоо цэвэр цэмцгэр байдалд бүтээлч сэтгэлгээгээр өнгөрүүлэхэд хяналт тавин ажилласан. Мөн Хараа голын эрэг дагуу үхсэн малын сэг зэмийг зөөж устгах ажлыг НААҮГ, Дархан сум, Малчин багийн засаг дарга С. Алтанхөлөг болон хэсгийн байцаагч ахмад Б. Анхбаяр нартай хамтран зохион байгуулж хэвийн байдлыг хангуулан ажилласан байна. Дэд бүтцийн байгууллагууд 2018 оны 04 дүгээр сарын 20-ноос 22-ны хооронд дараах цэвэрлэгээг хийжээ. “Дархан-Ус суваг” ХК 5,6 дугаар багийн үерийн усны 3.5 км далан шуудууг 164 ажилтан албан хаагчдын хүчээр цэвэрлэж 44 тн хогийг зөөж зайлуулжээ.

Харин “ДСЦТС” ХК-ийн 300 гаруй ажилтан албан хаагчид “Морин хуур” цогцолбороос Мангирт хэсгийн ар хүртэл 5 км даланг цэвэрлэж 827.667 төгрөгийг зарцуулан ажилласан байна. “ДДС” ТӨХК-ийн 115 ажилтан албан хаагчид Дархан сумын 7 дугаар багийн үерийн даланг цэвэрлэж 6м.куб хогийг, ДДЦС ТӨХК-ийн 70 гаруй ажилчид 15 дугаар багийн үерийн шуудууны 16м.куб хогийг цэвэрлэн унасан бетон хавтангуудыг хэвийн байдалд нөхөн сэргээж ажиллажээ. Цаашид ч гэсэн бүх нийтийн цэвэрлэгээ үргэлжлэн хийгдэх учраас Дарханчууд та бүхнийг нэгдэхийг уриалж байна.

Эх сурвалж: ДАРХАН АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж