Вегасчууд нэмэлт цагт ялалт байгуулснаар цувралын харьцааг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Вегасчууд нэмэлт цагт ялалт байгуулснаар цувралын харьцааг тэргүүлж байна

Вегасчууд нэмэлт цагт ялалт байгуулснаар цувралын харьцааг тэргүүлж байна

Сан-Хосе хотын “САП центр” ордонд талбайн эзэн Сан-Хосе Шаркс болон лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс багуудын цувралын 3 дахь тоглолт боллоо. Цувралын эхний тоглолтонд 7-0 харьцаатай бут ниргүүлж, хүндхэн байдалд ороод байсан Сан-Хосе Шаркс баг цувралын 2 дахь хүнд тоглолтоос цувралыг тэнцүүлж чадсан. Гэвч тэд талбайдаа хийсэн цувралын 3 дахь тоглолтонд хожигдсон байна.

Хоёр багийн тоглолт үндсэн цагт 3-3 харьцаатай тэнцэж нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагийн 9 дэх минут эхлээд байхад зочин баг Вегас Голден Найтс багийн тоглогч У.Карлссон хожлын гоол оруулснаар зочин баг 4-3 харьцаатай ялалт байгуулж цувралын харьцааг 2-1 болгон тэргүүлж эхэллээ. Дараагийн тоглолтонд зочин баг ялалт байгуулбал энэ цувралыг өөрсдийн гэртээ ч өндөрлүүлж болох нөхцөл байдал үүсээд байна. Иймд цувралын 4 дэх тоглолт Сан-Хосе Шаркс багийн хувьд маш чухал ялагдах эрхгүй тоглолт болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж