Плэй-оффын 2-р шатны цувралын эхний тоглолтондоо талбайда дээрээ Бостон Брюинс багт хожигдоод байсан Тампа Бэй Лайтнинг өнөөдөр цувралын тэнцүүллээ. Талбай дээрээ хожигдох эрхгүй хариуцлагатай тоглолтонд талбайн эзэн Тампа Бэй Лайтнинг багаас залуу төвийн довтлогч П.Пойнт шилдэг байж 1 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн бол О.Палат, Т.Жонсон болон Я.Гурде нар тус бүр нэг гоол оруулсан байна. Харин зочдоос Ч.МкЭвой, Т.Круг нар тус бүр нэг гоол хийжээ.
Ийнхүү Н.Кучеров, С.Стэмкос нараар удирдуулсан Тампа Бэй Лайтнинг баг талбайдаа өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хожин чухал ялалт байгуулснаар цувралыг тэнцүүлж чадлаа. Энэ өдөр болсон хаалгачдын тулаанд А.Василевский ялалт байгуулсан бөгөөд нийт 20 цохилтын 18-г нь аюулгүй болгосон. Хоёр багийн дараагийн тоглолт Бостон хотын “Ти.Ди. Гарден” ордонд болно.
Б.БЯМБАБАЯР