“Монгол улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын иргэнд  газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Үндэсний форумд оролцогчдод хандан Монгол Улсын Улсын Их Хурлын дарга болон Монголын Улсын Ерөнхий сайдаас тус тус мэндчилгээ дэвшүүлж, арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Төв аймгийн ГХБХБГ-ын дарга М.Отгонбат, Дорнод аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар, Газар зохион байгуулагчдын холбооны дэд тэргүүн Ж.Даваабаатар нар илтгэл тавьсан.

Энэхүү форумаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлж эхэлснээс хойшхи 15 жилийн хугацаанд олсон ололт амжилт, алдаа оноог судалгаа, шинжилгээний үндсэн дээр  дүгнэн ярилцаж, цаашид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хариуцлагыг сайжруулах, газар өмчлөлийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд хамрагдсан, инженерийн дэд бүтэц бүхий газрыг иргэдэд өмчлүүлэн хөрөнгө оруулалт хийх, амжиргааны эх үүсвэрээ нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдсон шилдэг илтгэлийн уралдаанд байр эзэлсэн оюутнуудад шагналыг гардууллаа.

Уг форумд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, нийслэл, дүүргийн Газрын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагуудыг төлөөлөн 150 гаруй төрийн албан хаагч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, оюутнууд оролцож, хэвлэл, мэдээллийн 22 байгууллагаас мэдээ, сурвалжлага бэлтгэн олон нийтэд хүргэлээ.

Эх сурвалж: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж