Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор солонгос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүсэн
иргэдийн анхааралд дараах мэдээллийг хүргэж байна. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2011 оны 7 сарын 26-28-өдрүүдэд аймаг,
дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэдээс 2011 оны 9 сарын 3, 4-ний өдрүүдэд
/Улаанбаатарт дараах хуваарийн дагуу, хангайн болон баруун бүсэд
9 сарын 3-ны өдөр Завхан, Ховд аймагт солонгос хэлний түвшин тогтоох
шалгалтыг авна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ХӨДӨЛМӨР,
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор солонгос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ИРГЭДИЙН АНХААРАЛД:
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2011 оны 07 сарын 26-28–ны өдрүүдэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн иргэдээс 2011 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд /Бямба, Ням гаригт /Улаанбаатарт дараах хуваарийн дагуу, Хангайн болон Баруун бүсэд 09 дүгээр сарын 03-ны өдөр /Бямба гаригт/ Завхан, Ховд аймагт солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авна.
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зорилгоор солонгос хэлний шалгалт өгөхөөр бүртгүүлсэн
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Шалгалт хаана өгөх болон шалгалтанд орох өдөр цагаа www.hudulmur.mn сайтын "БНСУ–д ажиллах" гэсэн цэснээс шалгалтанд бүртгүүлсэн аймаг,
дүүргийнхээ нэрээр тавигдсан мэдээллээр орж шалгана уу.
Ангийн хуваарилалт: Шалгалт авах өдөр шалгалтын
байранд тавигдана.
Шалгалтанд орохдоо
авчрах бичиг баримт:
- Шалгалтанд орох
хуудас (бүртгүүлсэн өдөр, бүртгэсэн газраас олгосон шар хуудас) - Гадаад паспорт
эсвэл иргэний үнэмлэх /Шалгуулагчийн
шалгалтанд орохдоо авчрах гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ
хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэх байх ёстой/. - Хар өнгийн тосон
болон үзгэн бал - Гадаад
паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.
Шалгалтын бүтэц:
Асуултын бүтэц | Асуултын тоо | Нийт оноо | Хугацаа |
Сонсох | 25 | 100 | 30 |
Унших | 25 | 100 | 40 |
Нийт | 50 | 200 | 70 |
Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.
Шалгалт авах, дүнг зарлах:
- Шалгалт авах, дүнг гаргах ажлыг
солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. Дундаж оноо
80-аас дээш авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр
эзлүүлэн жагсааж, эхний 3000 /гурван мянга/ шалгуулагчийг тэнцүүлнэ.
Хамгийн дээд оноо 200 байна. Энэ онд зөвхөн үйлдвэрлэлийн салбарт
ажилчин авна. - Шалгалтын дүнг 2011 оны 9 дүгээр сарын
19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зарлалын самбар,
Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn буюу www.labornet.mn, БНСУ-ын
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны http://www.eps.go.kr,
EPS-TOPIC-ийн http://epstopic.hrdkorea.or.kr, Монгол улс дахь БНСУ-ын
Хүний нөөц, хөгжлийн хэрэг эрхлэх газрын http://www.hrdkorea.or.kr зэрэг
вебсайтуудаар дамжуулан нийтэд мэдээлнэ. - Шалгалтанд тэнцсэн иргэдэд Солонгос
хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн батламж бичгийг дүнг зарласны
дараа 2011 оны 09-р сарын 30-ны өдрөөс хойш Хөдөлмөрийн төв бирж дээр
олгоно. - Шалгалтанд тэнцсэн иргэдийн шалгалтын
хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласнаас хойш 2 жил буюу 2011 оны 9-р
сарын 19-нөөс 2013 оны 9-р сарын 18-ны өдөр хүртэл хүчинтэй.
Анхаарах зүйлс:
- Шалгалтыг зөвхөн хуваарилагдсан сургуулийн заасан ангид өгнө.
- Бүх шалгуулагч тогтоосон хугацаанд (1-р
ээлж 09:30 мин, 2-р ээлж 14:00 цагт), шалгалт өгөх ангид бэлэн байна.
Хоцорсон шалгуулагчийг шалгалтанд оруулахгүй болно. - Шалгуулагч өөрийн шалгалт өгөх байр, өдөр, цаг, ээлжийг нарийн нягтлан шалгана.
- Шалгалтын асуултын хуудас, шалгалтын
хариултын хуудсыг шалгуулагчдад зөвхөн нэг, нэг хувийг тараах бөгөөд
шалгалтын хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн
дугаар болон шалгалтын вариант хэвлэгдсэн байна. - Шалгуулагч нь шалгалтын хариултын
хуудсыг авсан даруйд өөрийн овог нэр, бүртгэлийн дугаарыг тулгаж,
шалгалтын хариултын хуудсан дээрх варианттай ижил асуултын хуудсыг авсан
байх ёстой. (Вариант A,B,C,D хувилбартай) - Шалгуулагч өөр өнгийн бал, харандаа
зэргээр шалгалтын хариултын хуудсыг бөглөсөн, засвар хийсэн, цайруулах
туузаар болон штрихээр зассан тохиолдолд хариултыг буруу гэж тооцно. - Шалгалтанд гар утас, хуурцагт
тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг
хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу
хориглоно. Эдгээр зүйлсийг шалгалтын танхимд авч орсон бол шалгалт
эхлэхээс өмнө хянагч багшид хураалгах шаардлагатай. Хэрэв эдгээр зүйл
шалгалтын үеэр нуусан нь илэрвэл шалгалтыг хүчингүйд тооцно. - Шалгалтын явцад ариун цэврийн өрөөг
ашиглах боломжгүй, шалгалт дуусах хүртэл шалгалт авч байгаа ангиас гарах
хориотой. Шалгалтын дундаас гарсан тохиолдолд шалгалтыг мөн хүчингүйд
тооцно. - Шалгалтын явцад зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд шалгалтыг хүчингүйд тооцохоос гадна шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлана.
- "Солонгос хэлний шалгалтанд тэнцүүлж
өгнө", "Шалгалтын тест олж өгнө " гэсэн хүмүүст мэхлэгдэж, өөрсдийгөө
хохироохгүй байхыг анхааруулж байна. - Шалгалтанд бусдын өмнөөс орох боломжгүй бөгөөд шалгалтанд орох иргэдийн бичиг баримтыг хүн нэг бүрээр тулгаж оруулна.
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй.
- Солонгос хэлний түвшин тогтоох
шалгалтанд тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг,
шинжилгээ юм. Хэлний шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй
/элэгний В,С вирус, тэмбүү, сүрьеэ зэрэг/ бол таны нэр БНСУ-ын
хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн
үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй. - БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ
байршуулснаар тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй
бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд
хөдөлмөрлөх эрх үүснэ.
Циркийн баруун талд номун хотхон 39-р байр
Утас: 70121285