WhatsApp-ийн гүйцэтгэх захирал ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

WhatsApp-ийн гүйцэтгэх захирал ажлаа өгнө

WhatsApp-ийн гүйцэтгэх захирал ажлаа өгнө

2009 онд байгуулагдсан дэлхийн хамгийн том мессеж үйлчилгээг үзүүлэгч платформ WhatsApp аппликэйшний эзэд болох Жан Коум болон Брайн Актон нар 2014 онд компаниа 19 тэрбум ам. доллараар Фэйсбүүк компанид зарж, фэйсбүүкийн удирдах багт хамтран ажиллах болсон юм.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Брайн Актон ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн бол өнөөдөр Жан Коум мөн адил шийдвэр гаргаснаа цахим хуудсаараа мэдэгджээ. Тэдний ажлаа хүлээлгэн өгөх болсон шалтгааныг эзэн компаний “WhatsApp” аппликэйшнд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй санал нийлэхгүй, зөрчилдөөн үүссэний улмаас үүссэн хэмээн дэлхийн хэвлэл мэдээлэл тайлбарлаж байна. Тодруулбал, Жан Коум нар “WhatsApp” хэрэглэгчдийн утасны дугаар гэх мэт хувийн мэдээллийг фэйсбүүк ашиглах оролдлого нь тэдний плартформийн үндсэн стандартыг хүчгүйдүүдсэн үйлдэл болно гэж үзжээ.

Дашрамд дурдахад, “WhatsApp” мессеж аппликэйшнийг нэг сард 1,5 тэрбум хүн дэлхий даяар хэрэглэдэг гэсэн тооцоо бий.

                                                                                                                                                                                Г.Сүмбээ

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж